Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Э.МӨНХНАСАН: ЦААСААР ОЛГОДОГ ГЭРЧИЛГЭЭ, ЗӨВШӨӨРЛҮҮДИЙГ БҮРЭН ЦАХИМЖУУЛНА

2023/09/01
Э.МӨНХНАСАН: ЦААСААР ОЛГОДОГ ГЭРЧИЛГЭЭ, ЗӨВШӨӨРЛҮҮДИЙГ БҮРЭН ЦАХИМЖУУЛНА

Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлого, зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасантай цаг үеийг асуудлаар ярилцлаа.

-Иргэд тээврийн хэрэгсэлтэй холбоотой ямар үйлчилгээг цахимаар авч болохоор байна вэ?

-Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2023 оныг БҮРЭН ЦАХИМЖСАН, БҮТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ХАРИУЦЛАГА, ҮР ДҮНГ ТООЦОХ ЖИЛ болгон зарласан. Үүний хүрээнд тээврийн хэрэгсэлтэй холбоотой бүх үйлчилгээг цахимжуулахаар ажиллаж байна.

Ингэснээр иргэд заавал биеэр очиж авдаг үйлчилгээнүүдийг халж, цахим хэлбэрт шилжүүлснээр иргэд цаг, мөнгөө хэмнэх боломж бүрдэж байна. Орон зай, цаг хугацаанаас үл хамааран хүсэлтээ цахимаар өгөх боломжтой.

Тодруулбал, тээврийн хэрэгслийн лавлагаа, тодорхойлолт, мэргэшсэн жолоочийн сунгалтын шалгалт, үнэмлэх олгох үйлчилгээг бүрэн цахимжуулсан.

Түүнээс гадна тээврийн хэрэгслийн бүртгэл, гэрчилгээг E-Mongolia платформд оруулахаар бүх бэлтгэл ажлыг хангасан байна. Ойрын хугацаанд ашиглах боломжтой болчихно. Мөн тээврийн хэрэгслийн техник хяналтын цахим гэрчилгээ буюу RFID-ыг авто машинуудад суурилуулах ажил эхэлсэн. Ингэснээр тээврийн хэрэгсэлтэй холбоотой бүхий л цаасан гэрчилгээнүүдийг цахим чип хэлбэр рүү шилжүүлж байна.

-Тээврийн хэрэгслийн эзэмшигч солих, шилжүүлэх үйлчилгээг цахимжуулах боломжтой юу?

-Монгол Улсын бүх төрийн байгууллагууд тоон гарын үсгийн систем рүү шилжсэн. Тоон гарын үсэгт иргэд 100 хувь шилжсэн тохиолдолд иргэд өөрсдөө тээврийн хэрэгслийн улсын дугаар авах, шилжилт хөдөлгөөнөө хийлгэх бүх боломжоор хангана. Энэ онд багтаан цахимд шилжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

-Төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй тээврийн хэрэгслүүдийн улсын дугаарын дэвсгэр өнгийг өөрчлөх ажлын явцын талаар мэдээлэл өгвөл?

-Төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй тээврийн хэрэгслийн дугаарын дэвсгэр өнгийг солих ажлыг наймдугаар сарын 1-нээс эхлүүлсэн.

Зам, тээврийн хөгжлийн яамнаас бусад төрийн байгууллагуудад дугаарын дэвсгэр өнгөө солих албан бичиг, уриалгыг хүргүүлж, зам, тээврийн салбарын 1200 тээврийн хэрэгслийн дугаарыг сольж эхлүүлээд байна. Есдүгээр сардаа багтан зам, тээврийн салбарын харьяа байгууллага, төрийн байгууллагуудын 8000 машины дугаарын дэвсгэр өнгийг солихоор төлөвлөн ажиллаж байгаа.

Зам, тээврийн хөгжлийн яам орон нутагт томилолтод ашигладаг таван тээврийн хэрэгслийнхээ дэвсгэр өнгийг сольсон.

-Сонгон шалгаруулалт болон үнийн саналын тухайд?

-Зам, тээврийн хөгжлийн яамны төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй тээврийн хэрэгслийн улсын дугаарын дэвсгэр өнгийг солих ажлын хүрээнд улсын дугаар үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдэд нээлттэй сонгон шалгаруулалт зарласан.

Улсын дугаар үйлдвэрлэдэг 47 байгууллагаас 23 нь үнийн саналаа ирүүлсэн. Эдгээрээс дөрвөн газар нь хамгийн хямд үнийн санал ирүүлээд байна.

Дээрх сонгон шалгаруулалтад хэн нэгэнд давуу эрх олгосон зүйлгүй, нээлттэй, ил тод сонгон шалгаруулалт болсон гэдгийг хариуцлагатайгаар хэлье.

 

Э.МӨНХНАСАН: ЦААСААР ОЛГОДОГ ГЭРЧИЛГЭЭ, ЗӨВШӨӨРЛҮҮДИЙГ БҮРЭН ЦАХИМЖУУЛНА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook