Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“Авто тээврийн хэрэгсэлд байрлуулах RFID шошгын олон улсын ISO18000-6 багц стандартыг MNS стандарт руу хөрвүүлэх төсөлд санал авч байна.

2023/03/17

“Авто тээврийн хэрэгсэлд байрлуулах RFID шошгын олон улсын ISO18000-6 багц стандартыг MNS стандарт руу хөрвүүлэх” зөвлөх үйлчилгээг "Монголын мэргэшсэн зөвлөх инженерүүдийн холбоо" ТББ гүйцэтгэж байна. "Зам, тээврийн хөгжлийн төв" ТӨҮГ-ын захирлын А/135 дугаар тушаалаар баталсан Ажлын хэсэг стандартын төсөлд редакц хийж 2023 оны 3 дугаар сарын 17-нд салбарын байгууллага, холбогдох мэргэжилтнүүдийн дунд уг стандартын төслийг хэлэлцүүлж Автотээврийн техникийн стандартын хороогоор батлуулахаар болсон. Энэхүү стандартын төсөлд 4 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл салбарын мэргэжилтнүүд, иргэд олон нийтээс санал авч байна. Та саналаа Зам, тээврийн хөгжлийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын шинжээч Д.Бодьсайханд bodisaikhan@mrtd.gov.mn хаягаар ирүүлнэ үү. 

Стандартын төсөл Монгол хувилбар

Стандартын төсөл Англи хувилбар

“Авто тээврийн хэрэгсэлд байрлуулах RFID шошгын олон улсын ISO18000-6 багц стандартыг MNS стандарт руу хөрвүүлэх төсөлд санал авч байна.   
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх