Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7, 75 дугаар зүйлийн 75.4, 79 дүгээр зүйлийн 79.1, 81 дүгээр зүйлийн 81.5.1, 81.5.2, 81.5.3 дахь хэсгийг тус тус үндэслэн “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Сонгон шалгаруулах хараат бус гишүүний тоо - 3
Нэг. Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага:
А. Ерөнхий шаардлага:
Б. Нэр дэвшигчид тавигдах тусгай шаардлага:
1.1. Эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан байх;
1.2. Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч, эсхүл татварын мэргэшсэн зөвлөх байх;
1.3. Томоохон төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
2.1. Хуульч /хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн хуульчийн гэрчилгээтэй байх/;
2.2. Бизнесийн эрх зүй, компани, иргэний эрх зүйн чиглэлээр мэргэшсэн, тус чиглэлээрээ 8-аас доошгүй жил ажилласан байх;
2.3. Томоохон төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно;
3.1. Төмөр замын чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, мэргэшсэн эсхүл зөвлөх инженер бөгөөд тус чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан байх;
3.2. Төмөр замын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдэд ажиллаж байсан туршлагатай байх;
3.3. Төмөр замын салбарын томоохон төсөл хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно;
Хоёр. Нэр дэвшигчийн бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:
Гурав. Сонгон шалгаруулалтын баримт бичиг хүлээн авах хугацаа:
Сонгон шалгаруулалтад оролцох иргэний баримт бичгийг 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 16.00 цаг хүртэл хүлээн авна.
Дөрөв. Сонгон шалгаруулалтын баримт бичиг хүлээн авах газар:
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Нарны зам 62, Юнион төвийн 7 давхарт хүлээн авна.
Анхаарах зүйлс:
Нэмэлт мэдээллийг 99089141 дугаарын утаснаас авна уу.
“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК,
ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН
НЭР ДЭВШҮҮЛЭХ ТҮР ХОРОО
“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР | |
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook |