төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТЕХНИК-ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛ, ЗУРАГ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ, БАРИХ, АРЧЛАХ, ЗАСВАРЛАХ, ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙН ХЯНАЛТЫН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ШИНЭЭР АВАХ БОЛОН СУНГУУЛАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ

2021/12/14
  1. Шинээр тусгай зөвшөөрөл хүсэх:

              1.1.      Тусгай зөвшөөрөл авахыг хүссэн аж ахуйн нэгж нь “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.2, 11.1.5-т заасан бичиг баримтууд,

              1.2.      “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5-т заасан бичиг баримт дараах бүрдэлтэй байна.

1.2.1. Инженер техникийн ажилтны мэдээлэл

1.2.1.1 Мэргэжлийн диплом, итгэмжлэл, мэргэшсэн болон зөвлөх инженерийн мэргэшлийн зэргийн гэрчилгээний  хуулбар

1.2.1.2 Баталгаажсан нийгмийн даатгалын тайланг НД-7, НД-8 маягтын дагуу

1.2.2.  Мэргэжилтэй  ажилчдын мэдээлэл

1.2.2.1 Мэргэжлийн зэргийн гэрчилгээ ,чадамжийн гэрчилгээний хуулбар

1.2.3. Машин механизм, тоног төхөөрөмжийн жагсаалтын мэдээлэл

1.2.3.1 Тээврийн хэрэгслийн гэрчилгээ, техникийн паспортын хуулбар

1.2.4    Үндсэн хөрөнгийн болон санхүүгийн тайлан /аудит хийгдсэн/

                1.3       Дүгнэлт гаргах явцад шаардлагатай бусад баримт бичгийг шаардаж болно.

 

  1. Тусгай зөвшөөрөл сунгуулах:

                 2.1 Албан хүсэлт

                 2.2       Инженер техникийн ажилтны мэдээлэл

                 2.3       Мэргэжилтэй ажилчдын мэдээлэл

                 2.4       Машин механизм, тоног төхөөрөмжийн жагсаалтын мэдээлэл

                 2.5       Тусгай зөвшөөрлийн хүрээнд  хийсэн ажлын мэдээллийг ажил гүйцэтгэх гэрээ, акт, бусад нотлох баримтын хуулбарын хамт

                 2.6       Үндсэн хөрөнгийн болон санхүүгийн тайлан /аудит хийгдсэн/

 

 

 

“АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТЕХНИК-ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛ, ЗУРАГ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ, БАРИХ, АРЧЛАХ, ЗАСВАРЛАХ, ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙН ХЯНАЛТЫН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ШИНЭЭР АВАХ БОЛОН СУНГУУЛАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх