Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Жендэрт суурилсан хүчирхийллийн (ЖСХ) эсрэг 16 хоногийн аян"-д Зам, тээврийн хөгжлийн яам нэгдлээ

2021/11/29

Жендэрт суурилсан хүчирхийллийн (ЖСХ) эсрэг 16 хоногийн аян нь жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас (Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох олон улсын өдөр) 12 дугаар сарын 10-ны (Олон улсын хүний эрхийн өдөр) хооронд тохиодог бөгөөд 1991 оноос хойш ЖСХ болоод охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл болон хорт зан үйлийг таслан зогсооход олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлж, татан оролцуулах зорилготойгоор зохион байгуулж ирсэн энэхүү аянд Зам, тээврийн хөгжлийн яам жил бүр нэгдэж, дэмжиж ажиллаж байна. Монгол  улсад энэхүү аяныг анх 1997 онд Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв (ХЭҮТ) зохион байгуулж байсан бөгөөд түүнээс хойш НҮБ-ын Хүн амын сан, Засгийн газрын байгууллагууд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, хөгжлийн түншүүд, иргэний нийгмийн байгууллагууд тус санаачлагад нэгдэж Монгол улсад ЖСХ-ийг таслан зогсоох их үйлсэд хүч нэмэн орж ирсэн билээ. Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аяны 30 жилийн ой тохиож байна. Энэхүү ойн жил Дэлхийн Эмэгтэйчүүдийн Манлайлал Төв (анх 16 хоногийн аяныг санаачилсан байгуулага) НҮБ-ын Хүн амын сантай хамтран эмэгтэйчүүдийг эмэгтэй хүн болж төрсөнийх нь төлөө ялгаварлан гадуурхах, хүчирхийлэх, тэр ч бүү хэл амь насыг хөнөөхийн эсрэг (femicide) сэдвийн хүрээнд зохион байгуулахаар уриалан зарласан байна. 

Жендэрт суурилсан хүчирхийллийн (ЖСХ) эсрэг 16 хоногийн аян"-д Зам, тээврийн хөгжлийн яам нэгдлээ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх