Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“БҮС НУТГИЙН АВТО ЗАМ ХӨГЖҮҮЛЭХ, ЗАСВАР АРЧЛАЛТЫН ТӨСӨЛ”

2020/12/22

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаар Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 4 эгнээ бүхий авто зам болгон өргөтгөн, шинэчлэх шийдвэрийг гаргасан. 

Тус чиглэлийн авто замыг 4 эгнээ болгох шийдвэрийн хэрэгжилтийг одоо байгаа авто замыг ашиглан, нэмж 2 эгнээ авто зам барих техникийн шийдлийг тодорхойлсон.

Одоо байгаа 2 эгнээ авто замыг АХБ-ны “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд өргөтгөн, шинэчлэхээр; шинээр нэмж барих 2 эгнээ авто замын Европын сэргээн босголт, хөрөнгө оруулалтын банкны хөрөнгө    оруулалтаар барьж байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Ажлын явц байдлын талаар тус бүрээр авч үзвэл дараах байдалтай байна. Үүнд:

АХБ-ны зээлээр хэрэгжих “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил:

Төслийг хэрэгжүүлэх 60 сая ам.долларын МОН-3679 зээлийн гэрээ 2018 оны 07 дугаар сарын 23-нд Монгол Улсын Засгийн газар болон АХБ хооронд байгуулагдсан. Нэмэлт 60 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийг 2019 оны 03 дугаар сард хийсэн бөгөөд зээлийн гэрээг 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан.

Дээрх зээлийн хөрөнгөөс Улаанбаатар-Дархан чиглэлийн одоо байгаа 2 эгнээ нийт 204.11 км авто замыг 4 эгнээ авто зам болгохтой уялдуулан өргөтгөх ажлыг нийт 83.4 сая ам.долларын өртгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. /Төслийн 1 дүгээр шатны зээлээс 41.7 сая ам.доллар, 2 дугаар шатны зээлээс 41.7 сая ам.долларын санхүүжилт тус тус хийхээр./

Төслийн зам барилгын ажлын бэлтгэл ажлыг хангах хүрээнд зам барилгын ажилд техник, технологийн хяналт тавих зөвлөхийг сонгон шалгаруулж, шалгарсан Энэтхэг Улсын “Intercontinental Consultants & Technocrats Pvt Ltd” компанитай 4.3 сая ам.долларын өртөг бүхий гэрээг 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан.

Зам барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах 5 багц хэсэг олон улсын тендерийг 2019 оны 03 дугаар сарын 21-нд зарласан бөгөөд гүйцэтгэгч байгууллагуудыг 2019 оны 05 дугаар сарын 24-ны өдөр сонгон шалгаруулж 2019 оны 06 дугаар сарын 12-оос 14-ний өдрүүдэд 157-161 тоот гэрээнүүдийг байгуулсан.

Зам барилгын ажлын талбайг бэлтгэх хүрээнд зурвас газар чөлөөлөх /зам дагуух барилга объект, цахилгаан, холбооны шугам, сүлжээг нүүлгэн шилжүүлэх гэх мэт/ ажлын нийт 6.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Сангийн сайдын багцаас шийдвэрлэж замын трасс дагуух жижиг барилга, объектуудыг нүүлгэн шилжүүлэх цахилгаан, холбооны шугам сүлжээг зурвас газраас шилжүүлэх ажлууд 2019 онд хийгдсэн.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын Багц1-1, Багц 1-3 болон Багц 1-5 хэсгийн гүйцэтгэгч компаниуд нь 2020 оны 04-05 сарын хооронд түр замын засвар арчлалтын ажлыг хийж гүйцэтгэн үндсэн замыг хааж барилгын ажлыг эхлүүлэн ажилласан ба Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар-ын 2020 оны 11-р сарын 5-ны өдрийн А/209 тоот тушаалын дагуу зам барилгын ажлыг зогсоож авто замын хөдөлгөөнийг нээсэн болно. Уг авто замын барилгын ажлын явцыг доорхи хүснэгтэд харуулав.

/2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар/

Багцын дугаар

Авто замын чиглэл, урт

Гүйцэтгэгч байгууллага

Гэрээний үнийн дүн /ам.доллар/

Гэрээ байгуулсан огноо

Гүйцэтгэл, %

Багц 1-1

Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар мотод давааны ар хүртэлх 37.26 км авто зам

БНХАУ-ын Хэйлонжиан Жиньеи Рөүд энд Бридж

 

13 064 749.90

2019.06.12

85.43%

Багц 1-2

Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45.5 км авто зам

БНХАУ- ын Чайна Cтэйт Шинжиан Констракшн Инженеринг (групп)

13 777 743.90

 2019.06.14

9.49%

Багц 1-3

Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км авто зам

БНХАУ- ын Гуйжоу Хайвэй Инженеринг Групп

 

14 491 347.09

 2019.06.14

69.76%

Багц 1-4

Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км авто зам

БНХАУ- ын Чайна Cтэйт Шинжиан Констракшн Инженеринг (групп)

11 710 750.58

 2019.06.14

5.3%

Багц 1-5

Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто зам

БНХАУ- ын Чайна Жео-Инженеринг Корпораци

 

9 834 336.56

 2019.06.12

70.72%

Гэрээний нийт үнийн дүн

62 878 928.03

Нийт гүйцэтгэл

48.14%

 

2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн Багц 1-1,Багц 1-3, Багц 1-5 хэсгийн гүйцэтгэгч компаниуд, зөвлөх компани “АЙ СИ ТИ” ХХК, “Баянчандмань АЗЗА” болон “Дархан АЗЗА” нар нь Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өвлийн засвар арчлалт дээр ажиллаж байна. “Баянчандмань АЗЗА” болон “Дархан АЗЗА” нь Багц 1-2 болон Багц 1-4 хэсгийн авто замын өвлийн засвар арчлалтыг хариуцан ажиллаж байгаа ба “АЙ СИ ТИ” ХХК нь замын нийт уртад хяналт тавин ажиллаж байна. Одоогийн байдлаар өвлийн засвар арчлалтад нийт Багц 1-1,Багц 1-3, Багц 1-5 хэсгийн нийт 21-н ИТА нар 9-н техниктэйгээр засвар арчлалтыг гүйцэтгэж байна.

2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэм болон хөл хориог цуцласнаар Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын хөдөлгөөний эрчим нэмэгдэж байгаатай холбогдуулан гүйцэтгэгч компаниуд нь өөрсдийн ажиллах хүч, машин механизмыг нэмэгдүүлэн ажиллах шаардлага гарч байгаа ба энэхүү шаардлагыг зөвлөх компани болон Төсөл хэрэгжүүлэх нэгжийн зүгээс хянан биелэлтийг хангаж ажиллаж байна.

“БҮС НУТГИЙН АВТО ЗАМ ХӨГЖҮҮЛЭХ, ЗАСВАР АРЧЛАЛТЫН ТӨСӨЛ”  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх