Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ТАЛАРХАЛ

2020/11/30
ТАЛАРХАЛ

Шинэ төрлийн коронавируст /КОВИД-19/ цар тахлын улмаас улс орны хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжиж, төмөр замчид хөл хорио, тусгаарлалтад орсон энэ хүнд цаг үед бидний бахархал болсон ахмадууд маань бие, сэтгэлээрээ тусалж, үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа нь гамшгийн хүндрэлийг хохирол багатай даван туулахад ихээхэн хувь нэмрээ оруулж байна.

Төмөр замын тасралтгүй үйл ажиллагаа, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэвийн байдлыг хангахын төлөө чармайж, эх оронч санаачилга гарган өөрсдийн хүч бололцоог дайчлан гамшгийн аюулыг сөрөн тэмцэж ажиллаж байгаа ахмад төмөр замчиддаа гүн талархал илэрхийлье.

Эх орныхоо хөгжил дэвшилд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан бахархам гавьяатай ахмад төмөр замчид та бүхэн минь бие эрүүл, нас урт байж, бид бүхэндээ өмөг түшиг болж явахын сайхан ерөөл өргөе.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД  Л.ХАЛТАР

Сэтгэгдэл бичих:

Нэмэх