Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ “ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯН”-Д НЭГДЛЭЭ

2020/11/27
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ “ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯН”-Д НЭГДЛЭЭ

“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 өдрийн аян”-ыг 1991 оноос дэлхийн 187 улс өнөөг хүртэл жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10 хүртэл нэг уриа, нэгдмэл зорилгын дор тэмдэглэж ирсэн.

Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход олон нийтийг татан оролцуулах, жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх мэдлэг ойлголтыг түгээх зорилготой энэ аянд Монгол Улс 1997 оноос нэгдэн орсон бөгөөд энэ жил дэлхий нийтэд “Өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт: ЯГ ОДОО жендэрт суурилсан хүчирхийллийг цэглэе!” уриан дор нэгдэж байна.

Монгол Улсын Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу “Ковид-19” халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хатуу хөл хорионы энэ цаг үед Монгол Улсын Ерөнхий сайд, Жендэрийн үндэсний хорооны дарга У.Хүрэлсүх 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд Засгийн газрын гишүүд танхимаараа нэгдэж байгааг мэдэгдээд өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт хүчирхийлэл,  айдасгүй, амар амгалан орчинг бий болгохын төлөө хамтран ажиллахыг уриалав.

Энэхүү аянд Зам, тээврийн хөгжлийн яам, ЖҮХ-ны Жендэрийн салбар зөвлөл нэгдэж  хамтран ажиллаж байна.

Иймээс Зам, тээврийн хөгжлийн яамнаас Та бүгдийг гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, айдасгүй, амар амгалан орчинг бий болгоход дуу хоолойгоо нэгтгэхийг уриалж байна.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ “ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯН”-Д НЭГДЛЭЭ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх