төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр агаарын тээвэр салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА С.БАТБОЛДООР АХЛУУЛСАН ШТАБ БАЙГУУЛАВ

2020/11/21
ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА  С.БАТБОЛДООР АХЛУУЛСАН ШТАБ БАЙГУУЛАВ

Шадар сайдын тушаалаар Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед хүнс, нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт, түгээлтэд зохицуулалт хийх штабыг Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдоор ахлуулан байгуулав.

Мөн хүнсний болон нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт, түгээлтийг “Тээврийн удирдлагын нэгдсэн систем”-ийг ашиглан зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга, “Автотээврийн үндэсний төв" Төрийн өмчит үйлдвэрийн газарт, хүнс болон нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт, түгээлтийг тээврийн удирдлагын нэгдсэн системийг ашиглан зохион байгуулах боломжийг бүрдүүлж, найдвартай ажиллагааг хангах, шаардлагатай мэдээллийг хэрэглэгчдэд шуурхай хүргэж ажиллахыг Зам, тээврийн хөгжпийн сайдад үүрэг болгож, хүнс болон нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, тээвэрлэлт, түгээлтийг Улаанбаатар импекс гаалийн хяналтын бүс болон бусад томоохон агуулах, ачааны терминалаар дамжуулан нэгдсэн байдлаар зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн Засаг дарга нарт даалгасан байна.

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА С.БАТБОЛДООР АХЛУУЛСАН ШТАБ БАЙГУУЛАВ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх