төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр агаарын тээвэр салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЗАМ,ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД АЛБАН ДААЛГАВАР ӨГЛӨӨ

2020/09/08
ЗАМ,ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД АЛБАН ДААЛГАВАР ӨГЛӨӨ

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар өнөөдөр буюу 2020 оны 09 дүгээр сарын 08-нд Иргэний нисэхийн салбарт ажиллаж, нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтыг сайжруулах зарим арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Нисэхийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын хангалтыг сайжруулах, нислэг техникийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг баримтлах, гамшиг, цаг агаарын болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр албан даалгавар өглөө.

Түүнчлэн 2020 оныг сахилга хариуцлага, хөдөлмөрийн аюулгүй байдлын жил болгон зарласантай холбогдуулан иргэний нисэхийн салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хөдөлмөрийн аюулгүй байдлыг чанд сахисан, ажилтан, албан хаагчдадаа чиглэсэн, ажиллах нөхцөл, орчин бүрдүүлсэн үйл ажиллагаа тогтмол явуулж байхыг санууллаа.

ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдэх хүрээнд 200 хүүхдийн цэцэрлэгийг ирэх сард ашиглалтад оруулахаар бүтээн байгуулалтын ажил ид өрнөж буйг дурдлаа.

Нисэхийн салбарын ажилтнуудын эрүүл мэнд, дасгал хөдөлгөөний идэвхитэй байдлыг дэмжих, цар тахалаас урьдчилан сэргийлэх, Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас тавигддаг шаардлагад нийцүүлэн, ажилтнуудад зориулсан спорт цогцолборын барилгын ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж буйг танилцуулсан.

Л.Халтар сайд мөн ИНЕГ-ын Бүсийн нислэгийн хөдөлгөөн удирдах төвийн барилгын ажлын гүйцэтгэлийн явцтай газар дээр нь танилцаж 2020 онд багтаан ашиглалтад оруулах үүрэг чиглэл өглөө.

 

ЗАМ,ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД АЛБАН ДААЛГАВАР ӨГЛӨӨ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх