төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр агаарын тээвэр салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Сайд Л.Халтар БНТУ-ын Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзлаа

2020/09/02
Сайд Л.Халтар БНТУ-ын Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзан Монгол Улс, БНТУ-ын тээврийн салбар дахь хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Сайд Л.Халтар Элчин сайдыг Зам, тээврийн хөгжлийн яаманд хүрэлцэн ирж уулзаж байгаад талархал илэрхийлээд Засгийн газрын болон яамны бодлого, үйл ажиллагааны талаар товч мэдээлж, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаанд зам, тээврийн салбарын хамтын ажиллагаа чухал байр суурийг эзэлж байгааг тэмдэглэн 1994 оноос хойш Туркийн талаас зам, тээврийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж, дэмжиж тусалж ирснийг, ялангуяа БНТУ-ын буцалтгүй тусламжаар хэд хэдэн авто замын төсөл амжилттай хэрэгжүүлсэн нь хоёр талын тээврийн салбарын хамтын ажиллагааны сайн туршлага болсон гэдгийг дурдав.

Мөн Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Бүгд Найрамдах Турк Улсын Тээвэр, далайн хэрэг, харилцаа холбооны яам хоорондын “Тээврийн салбарт эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр хамтран ажиллах тухай 2018 оны 04 дүгээр сарын 06-нд гарын үсэг зурсан Санамж бичгийг хэрэгжүүлэхэд хоёр тал анхаарч ажиллах нь чухал гэдгийг онцолж, авто зам, автотээвэр, төмөр зам, агаарын тээвэр зэрэг салбарын хэмжээнд хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж гүйцэтгэх, хууль эрх зүй, бодлогын чиглэлээр хамтарсан сургалт, семинар, хурал зөвлөгөөн зохион байгуулах, мэргэжилтэн солилцох нь цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх шинэ боломжуудыг бий болгох ач холбогдолтойг онцоллоо.

Хоёр улс 2019 оны 09 дүгээр 20-нд Улаанбаатар хотноо хэлэлцээ хийж хоёр талын томилогдсон агаарын тээвэрлэгчид Улаанбаатар-Истанбул чиглэлд 7 хоногт 3 удаагийн давтамжаар 800 хүртэлх суудлын багтаамжтай нислэг хийхээр тохиролцсоноор нислэгийн хугацаа багасч, зорчигчдын тав тух нэмэгдэх боломжийг бүрдүүлсэн байна. Туркиш эйрлайнс компани шинэ тохиролцооны дагуу 2020 оны эхээр гүйцэтгэж эхэлсэн нислэг нь өдгөө дэлхийн нийтийг хамраад буй Ковид-19 цар тахлын улмаас зогсоод байгаа бөгөөд удахгүй нислэг дахин сэргэнэ гэдэгт итгэж байгаагаа хоёр тал илэрхийлэв.

Элчин сайд Ахмет Язал агаарын тээвэр нь Монгол-Туркийн хоорондох холбоо, худалдаа харилцааны гол гүүр болохыг чухалчилж, яам хооронд сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр эрдэм, судалгаа, шинжилгээний хүрээлэн хооронд хамтран ажиллах саналыг талархалтайгаар хүлээн авч, боломжтой бүхий л арга замаар тусалж дэмжин хамтарч ажиллахаа тэмдэглэлээ.

Сайд Л.Халтар БНТУ-ын Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзлаа  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх