төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр агаарын тээвэр салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Элчин сайд Мохиндер Пратап Сингхийг хүлээн авч уулзав

2020/09/01
Элчин сайд Мохиндер Пратап Сингхийг хүлээн авч уулзав

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохиндер Пратап Сингхийг  хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд сайд Л.Халтар энэ онд Монгол Улс, БНЭУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байгаа, мөн хоёр улс шашин соёлын өнө удаан жилийн харилцаатай, “оюун санааны хөрш” орнууд гэдгийг онцлов.

Тэрбээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт байгуулах Монгол газрын тос боловсруулах үйлдвэрийг дотоодын түүхий тосоор хангах, газрын тосны нийлүүлэлтийн дэд бүтцийн оновчтой хувилбарыг тодорхойлох, шаардлагатай тооцоо судалгаа хийх, техник технологийн шийдэл, хөрөнгө оруулалтын талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдан ажилласныг дурдаад газрын тосны үйлдвэрт нэн шаардлагатай инженер, техникийн ажилтнуудыг Энэтхэг улсын Засгийн газрын тэтгэлгээр Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (ITEC)-ийн хүрээнд сургахаар болсонд талархалтай байгаагийн зэрэгцээ төмөр зам, авто зам зэрэг зам, тээврийн салбарын боловсон хүчнийг Энэтхэгт сургахад хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Мөн хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, Монгол Улсын экспортыг дэмжих ажлын хүрээнд БНЭУ-д коксжих нүүрс экспортлох асуудалд онцгой ач холбогдол өгч, Энэтхэг рүү туршилтын тээвэрлэлтийг аль болох ойрын хугацаанд эхлүүлэхээр холбогдох судалгааг хийж буйг болон хоёр улсын Засгийн газар хооронд Агаарын харилцааны хэлэлцээрийг шинэчлэн байгуулж, “МИАТ” ТӨХК маркетингийн агаарын тээвэрлэгчээр “Катэй Пасифик”, “Корэйн Эйр” болон “Жапан Эйрлайнс” компанитай хамтран БНЭУ-ын Мумбай, Дели хотуудад нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдсэнийг дуулгав.

Элчин сайд Мохиндер Пратап Сингх Зам, тээврийн хөгжлийн сайдын албыг аваад удалгүй хүлээн авч уулзаж байгаад талархаад Монголд газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийг бий болгох тал дээр яамны зүгээс идэвхитэй ажиллаж байгааг сайшаан тэмдэглэлээ.

Энэтхэг улсын талаас зам, тээврийн салбарын мэргэжилтэн, боловсон хүчнийг Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлгээр сургах боломжтойг дурдаад газрын тос боловсруулах үйлдвэрийн хүнд тоног төхөөрөмжийг тээвэрлэх асуудалд гарч болзошгүй хүндрэл бэрхшээлийг судалж тооцоолж хамтран ажиллахаа илэрхийлэв.

Элчин сайд Мохиндер Пратап Сингхийг хүлээн авч уулзав  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх