төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр агаарын тээвэр салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Л.ХАЛТАР ИБУИНХУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

2020/09/01
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Л.ХАЛТАР ИБУИНХУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малоуныг хүлээн авч уулзан хоёр орны зам, тээврийн салбарын хамтын ажиллагааны асуудлаар харилцан санал солилцлоо.

Сайд Л.Халтар Элчин сайдтай хоёр дахь удаагаа уулзаж хоёр орны зам, тээврийн хамтын ажиллагааны талаар санал солилцож буйгаа онцлоод Монгол, Британийн тээврийн салбарын хамтын ажиллагааны асуудлуудад анхааран ажиллаж байгаагаа дурдав.

Тэрбээр Төмөр замын салбарт хамтын ажиллагаа амжилттай явагдаж, хувийн хэвшлүүдийн зүгээс идэвх санал санаачилга гарган амжилттай  ажиллаж байгааг бид харж байна. Тухайлбал, Британийн төмөр замын төмөр бетон дэрний бэхэлгээ үйлдвэрлэгч “Пандрол” компани, бетон дэр үйлдвэрлэгч “RM&S” зэрэг компаниуд Монголын зах зээлд бүтээгдэхүүн, үйл ажиллагаагаа нэвтрүүлээд амжилттай явж байна.

Монгол Улсад хэрэгжиж буй шинэ төмөр замын төслийн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414,6 километр төмөр замын бүтээн байгуулалтын үйлдвэрлэлд “Пандрол” компанийн бэхэлгээг авч ашиглаж байгааг дурдаад цаашид төмөр замын томоохон төслүүд үргэлжлэн хэрэгжих тул бэхэлгээний хэрэгцээ шаардлага их байгаа тул Пандрол компанитай ярьж байсан бэхэлгээний системийн тодорхой бүрдэл хэсгийг Монголд үйлдвэрлэдэг байхад анхаарч бодит ажил хэрэг болгохыг Элчин сайдаас хүслээ.

Элчин сайд Филип Малоун Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилогдсонд баяр хүргээд төмөр замын бэхэлгээний зарим эд ангийн үйлдвэрийг Монголд барьж байгуулах тал дээр тусалж дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Мөн Лондон-Улаанбаатарын хооронд шууд нислэг хийх талаар судалж байгаа талаар дурдаад хоёр орны зам, тээврийн салбарт өргөн хүрээнд хамтран ажиллахаа илэрхийллээ.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Л.ХАЛТАР ИБУИНХУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх