төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр агаарын тээвэр салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЗАВХАН АЙМАГ РУУ ШӨНИЙН НИСЛЭГ ҮЙЛДЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

2020/08/18
ЗАВХАН АЙМАГ РУУ ШӨНИЙН НИСЛЭГ ҮЙЛДЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Завхан аймгийн “Доной” нисэх буудалд Бельги улсын ADB фирмийн Гэрэл суулт болон PAPI системийг Алсын хяналт, удирдлагын системийн хамт иж бүрдлээр нь суурилуулж ашиглалтад орууллаа.

Ингэснээр "Доной" нисэх буудал нь үзэгдэх орчин хязгаарлагдмал өдрийн цагаар болон шөнөөр агаарын хөлөг хүлээн авах боломжтой болж байгаа юм.

Суурилуулалтыг Иргэний нисэхийн үндэсний төвийн даргын А/113 тоот тушаалаар томилогдсон Холбоо навигаци ажиглалтын албаны Навигацийн хэсгийн Гэрэл суулт, цахилгааны тасгийн инженер, техникийн ажилчид өнгөрсөн сарын 1-нээс энэ сарын 5-ны хооронд төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэлээ.

Харин тухайн ажлын барилга угсралтыг “Хан жаргалант стоунс” ХХК туслан гүйцэтгэж, Гэрэл суулт, цахилгааны тасгийн инженер, техникийн ажилчид суурилуулалтын ажлыг удирдан зохион байгуулав.

"Доной" нисэх буудлын 2860 метр урттай, 30 метр өргөнтэй хөөрч буух хатуу хучилттай зурваст нийт 170 ширхэг гэрэл суурилуулжээ.

ЗАВХАН АЙМАГ РУУ ШӨНИЙН НИСЛЭГ ҮЙЛДЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook