Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Зам, тээврийн хөгжлийн сайдын мэндчилгээ

2020/07/17

Мэндчилгээ

Эрхэм хүндэт автотээвэрчид Та бүхэндээ туурга тусгаар Монгол Улсад автотээврийн салбар үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье.

Тэртээ 1925 онд “Монгол тээх нэвтрүүлэх газар” нэртэй анхны бие даасан байгууллага 7 автомашинтайгаар байгуулагдаж байсан нь Монгол Улсад автотээврийн салбарын өрхийг татаж, үүдийг нээсэн үйл явдал байв. Энэ л салбараас үүдэн Монгол Улсад нисэх, төмөр зам гээд бүх төрлийн тээврийн салбарын эхлэл тавигдсан түүхтэй.

Өдгөө 95 жилийн ойтойгоо золгож байгаа энэ салбарын хөгжлийн түүхэн үе шатыг эргэн нэг харвал механикжсан тээврийн төрлүүд анх нэвтэрч эхэлсэн он жилүүд буюу 1925-1940, бие даасан тээврийн салбар бүрэлдсэн 1940-1960 он, ахицтай хөгжлийн үе 1960-1975 он, ирмүүн хөгжлийн үе 1975-1990 он, шилжилтийн үеийн тээврийн салбар 1990-2005 он, зах зээлийн эдийн засгийн үеийн тээврийн салбарын хөгжлийн буюу 2005 оноос эдүгээг хүртэл гэж тоймлон үзэж болох юм.

Монгол Улсын нийгмийн байгуулал, эдийн засгийн тогтолцоо бүхэлдээ өөрчлөгдсөн 1990 оноос хойшхи хугацаанд авто замын сүлжээ өргөжиж, тэр хэрээр автотээвэр бараг бүхэлдээ шинэ тогтолцоонд шилжих явцад тохиолдсон саад бэрхшээл, хямралыг ажралгүй давж, улмаар төмөр зам, иргэний агаарын тээврийн үйлчлэх хүрээ ч улам тэлж, Ази, Европыг холбосон томоохон тээвэр логистикийн нэгдсэн сүлжээг хөгжүүлж ирлээ. Түүнчлэн Олон Улсын автотээврийн конвенциудад нэгдэн, эрх зүйн хувьд мөн хүрээгээ тэлснээр Монгол жолооч Ази, Европыг дамнан алсын алсад аялж, тээвэрлэлт гүйцэтгэж байна.

Энэ л хөгжлийг түүчээлэн, Монголын автотээврийн салбарт залуу халуун насаа зориулж, ачааны хүндийг үүрч, өнөө үетэй золгуулсан ахмад буурлууд, тэдний гэр бүл, үр хүүхдүүдэд гүн талархал илэрхийлье. Мөн Автотээврийн салбарын нүүр царай болж яваа өнөөгийн тээвэрчид, залгамж халаа болсон залуустаа ажил үйлс нь өнө мөнхөд мандаж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Эрхэм автотээвэрчид та бүхний минь алтан шар зам өлзийтэй байх болтугай!

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Л.ХАЛТАР

Зам, тээврийн хөгжлийн сайдын мэндчилгээ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх