Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛТАЙ ХОЛБООТОЙ ВАГОНЫ ТЕХНИКИЙН ҮЗЛЭГ, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГЭРЧИЛГЭЭ ШИНЭЭР ХҮСЭХ ҮЕД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ

2020/03/03

ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛТАЙ ХОЛБООТОЙ ВАГОНЫ ТЕХНИКИЙН ҮЗЛЭГ, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГЭРЧИЛГЭЭ ШИНЭЭР ХҮСЭХ ҮЕД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ

Шаардлагатай баримт бичгийн нэр

Тайлбар

1

Хуулийн этгээдийн хүсэлт бүхий албан бичиг

Хүсэлтийг Зам, тээврийн хөгжлийн сайдад хаяглан ирүүлнэ.

 

2

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

Баталгаажуулсан байна.

3

 

Хуулийн этгээдийн үйл ажиллагааны танилцуулга

 

Боловсон хүчний ажлын туршлага, хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалт, бүрэлдэхүүн, вагоны техникийн үзлэг, үйлчилгээ хийх технологи горим зэргийг ирүүлсэн байна.

4

Төмөр замын вагоны инженер-2, бусад мэргэжилтэй ажиллагсад /тухайлвал: техникийн үйлчилгээний ажилтан-4, гагнуурчин-1, /-ын анкет /фото зурагтай/-ыг дараах баримт бичгийн хамт ирүүлэх: Үүнд:

·         мэргэжлийн диплом, мэргэшлийн зэргийн гэрчилгээ;

·         хөдөлмөрийн гэрээ

·         ажилд томилсон тушаал

·         нийгмийн даатгалын дэвтэр /эхний нүүр, тушаалын хэсэг, хуулийн этгээдэд ажилд орсон үеэс хойших нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бүртгэлийн хэсэг/

 

Бүх бичиг баримтын хуулбарыг баталгаажуулсан байна.

 

 

 

/ Вагоны инженер нь 3-аас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан эсхүл мэргэшсэн инженер байх, бусад мэргэжилтэй ажиллагсад нь 1-ээс доошгүй жил мэргэжлээрээ ажилласан байх/.

5

Харьяа татварын байгууллагын тодорхойлолт

Өр төлбөргүй татвар төлөгч байна

6

Харьяа эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт

Ажил олгогчоор бүртгүүлсэн, нийгмийн даатгалын тайлан гаргадаг, шимтгэлийн өргүй, мэргэжлийн ажиллагсад /төмөр тээвэр зохион байгуулалтын ИТА бусад ажиллагсад/ нь нийгмийн даатгалд бүртгэлтэй, шимтгэл төлдөг байна.

7

Хуулийн этгээдийн ажлын байрны талаарх мэдээлэл /зориулалтын ажил, амралтын байр, талбайтай байх/

Ажлын байр нь өөрийн эзэмшлийн бол үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ, түрээсэлдэг бол түрээсийн гэрээний баталгаажуулсан хуулбарыг ирүүлнэ.

8

Үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд ашиглах техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн танилцуулга /техник үзлэг, үйлчилгээ гүйцэтгэх зориулалтын зам, кран, гагнуурын хэрэгсэл, хатуу тооцоот багаж хэрэгсэл, нөөц сэлбэг, зэхэлтийн тоног төхөөрөмжтэй байна/

Гэрэл зураг, эзэмшлийн мөн болохыг батлах баримт.

 

Тодруулга:

  • Гэрчилгээ сунгуулахад гэрчилгээний хугацаа дуусахаас 21 хоногийн өмнө сунгуулах хүсэлт гаргана.
  • Холбогдох тодруулга, мэдээллийг 51-263186 дугаарын утсаар Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн /Т.Уянга/-ээс лавлана уу.

ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛТАЙ ХОЛБООТОЙ ВАГОНЫ ТЕХНИКИЙН ҮЗЛЭГ, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГЭРЧИЛГЭЭ СУНГУУЛАХ ҮЕД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ

Шаардлагатай баримт бичгийн нэр

Тайлбар

1

Хуулийн этгээдийн хүсэлт бүхий албан бичиг

Хүсэлтийг Зам, тээврийн хөгжлийн сайдад хаяглан ирүүлнэ.

 

2

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

Баталгаажуулсан байна.

3

Үйл ажиллагааны гэрчилгээний эх хувь.

/сунгуулах үед зөвхөн хамаатай/.

4

Вагоны техникийн үзлэг, үйлчилгээний чиглэлээр гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийг захиалагчаар баталгаажуулан ирүүлэх

5

Харьяа татварын байгууллагын тодорхойлолт

Өр төлбөргүй татвар төлөгч байна

6

Харьяа эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт

Ажил олгогчоор бүртгүүлсэн, нийгмийн даатгалын тайлан гаргадаг, шимтгэлийн өргүй, мэргэжлийн ажиллагсад /төмөр тээвэр зохион байгуулалтын ИТА бусад ажиллагсад/ нь нийгмийн даатгалд бүртгэлтэй, шимтгэл төлдөг байна.

7

Гэрчилгээ авахаар бүрдүүлж өгсөн материал болон мэдээлэлд орсон өөрчлөлтийн тухай мэдээлэл

Боловсон хүчний мэдээлэл, ажлын газрын байршил зэрэг бусад мэдээлэлд өөрчлөлт орсон бол энэ талаарх холбогдох мэдээллийг ирүүлнэ.

 

Тодруулга:

  • Гэрчилгээ сунгуулахад гэрчилгээний хугацаа дуусахаас 21 хоногийн өмнө сунгуулах хүсэлтээ ирүүлэлгүй хугацаа хоцроож ирүүлсэн бол гэрчилгээ шинээр олгох журмын дагуу гэрчилгээ шинээр хүсэх үед бүрдүүлэх баримт бичгийн жагсаалтын дагуу материалын бүрдлийг хангаж, хугацаа дууссан гэрчилгээний эх хувь болон вагоны техникийн үзлэг, үйлчилгээний чиглэлээр гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийг захиалагчаар баталгаажуулан /сүүлийн 1 жилийн байдлаар/ ирүүлнэ.

 

  • Холбогдох тодруулга, мэдээллийг зохион байгуулагч Б.Дөлгөөнтэй 51263211 утсаар холбогдож авна уу.

 

 

 

 

 

ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛТАЙ ХОЛБООТОЙ ВАГОНЫ ТЕХНИКИЙН ҮЗЛЭГ, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГЭРЧИЛГЭЭ ШИНЭЭР ХҮСЭХ ҮЕД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх