Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Тамирын голын 240.3 у/м төмөр бетон гүүрийн их засвар

2013/03/15

Тендер шалгаруулалтын нэр: Тамирын голын 240.3 у/м төмөр бетон гүүрийн их засвар /Архангай, Ихтамир/-ын ажил

Тендер шалгаруулалтын дугаар: ХААГ-А-2013/XX-11

Худалдан авах ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос Тамирын голын 240.3 у/м төмөр бетон гүүрийн их засвар /Архангай, Ихтамир/-ын ажил–ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг /хүсвэл нэмэлт хувийг / бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100,000 /нэг зуун мянган/ төгрөгөөр худалдан авч болно.Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна. Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлчийн 3 жилийн борлуулалын орлогын нийт мөнгөн дүнгийн жилийн дундаж нь 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөгөөс багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 100,000,000 /нэг зуун сая/ төгрөг.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил /2010, 2011, 2012 он/

Сүүлийн 5 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 5 жил буюу 2008-2012 онуудад дор хаяж нэг удаа 250,000,000 /хоёр зуун тавин сая/ төгрөгөөс багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажил гүйцэтгэсэн байна.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай,Төмөр бетон гүүрийн барилгын ажил гүйцэтгэх эсвэл төмөр бетон гүүрийн засварлах тусгай зөвшөөрлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар ирүүлнэ.

Тендерийн хамт 10,000,000 /арван сая/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. Тендерийг 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 15:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 15:10 цагт нээнэ. Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй. Дотоодын давуу эрх тооцохгүй. Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг: 14193 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их тойруу 80/1, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газар, Нэг цэгийн үйлчилгээ. Утас: 70111090

Тамирын голын 240.3 у/м төмөр бетон гүүрийн их засвар  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх