Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛТАЙ ХОЛБООТОЙ ЗУРАГ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГЭРЧИЛГЭЭ ШИНЭЭР ХҮСЭХ/СУНГУУЛАХ ҮЕД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ

2020/03/02

ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛТАЙ ХОЛБООТОЙ ЗУРАГ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГЭРЧИЛГЭЭ ШИНЭЭР ХҮСЭХ ҮЕД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ

 

Шаардлагатай баримт бичгийн нэр

 

Тайлбар

1

Хуулийн этгээдийн хүсэлт бүхий албан бичиг

Хүсэлтийг Зам, тээврийн хөгжлийн сайдад хаяглан ирүүлнэ.

2

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

Нотариатаар баталгаажуулсан байна.

3

 

Хуулийн этгээдийн үйл ажиллагааны танилцуулга

 

Хүсэлт гаргасан үйл ажиллагааны ажлын туршлага, боловсон хүчний бүрэлдэхүүн, ажлын байр,  зураг төсөл боловсруулах тооцооны программ хангамж, үйл ажиллагаанд мөрдөгдөх стандартын түүвэр /түр гадаад орны стандартыг хэрэглэх зөвшөөрөл авсан байж болно/ зэрэг мэдээллийг агуулсан байна.

4

Төмөр замын замын инженер-1, геодези, хайгуул зураг төслийн инженер-1, зургийн техникч-2, төмөр замын дохиоллын инженер нарын /фото зурагтай/-ыг дараах баримт бичгийн хамт ирүүлэх: Үүнд:

·         мэргэжлийн диплом, мэргэшлийн зэргийн гэрчилгээ, үнэмлэх;

·         хөдөлмөрийн гэрээ

·         ажилд томилсон тушаал

·         нийгмийн даатгалын дэвтэр /эхний нүүр, тушаалын хэсэг, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бүртгэлийн хэсэг/

 

 

Бүх бичиг баримтын хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байна.

 

/Төмөр замын инженерийн аль нэг нь зураг төслийн байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан байх/

5

Харьяалах татварын байгууллагын тодорхойлолт

Өр төлбөргүй татвар төлөгч байна.

6

Харьяалах эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт

Ажил олгогчоор бүртгүүлсэн, нийгмийн даатгалын тайлан гаргадаг, шимтгэлийн өргүй, тээвэр зохион байгуулалтын мэргэжилтэн болон нягтлан бодогч нь нийгмийн даатгалд бүртгэлтэй, шимтгэл төлдөг байна

7

Хуулийн этгээдийн ажлын байрны талаарх мэдээлэл

Ажлын байр нь өөрийн эзэмшлийн бол үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ, түрээсэлдэг бол түрээсийн гэрээний баталгаажуулсан хуулбарыг ирүүлнэ.

8

Багаж, тоног төхөөрөмж, хэмжих, тооцоолох хэрэгсэл, программ хангамжийн жагсаалт

Эрх бүхий байгууллагаар баталгаажуулагдсан байна.

Тодруулга:

  • Холбогдох тодруулга, мэдээллийг 51-263186 дугаарын утсаар Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн /Т.Уянга/-ээс лавлана уу.

ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛТАЙ ХОЛБООТОЙ ЗУРАГ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГЭРЧИЛГЭЭ СУНГУУЛАХ ҮЕД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ

 

Шаардлагатай баримт бичгийн нэр

 

Тайлбар

1

Хуулийн этгээдийн хүсэлт бүхий албан бичиг  /Гэрчилгээний хугацаа дуусахаас 21 хоногийн өмнө сунгуулах хүсэлт гаргана/

Хүсэлтийг Зам, тээврийн хөгжлийн сайдад хаяглан ирүүлнэ.

2

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

Нотариатаар баталгаажуулсан байна.

3

Төмөр замын зураг төсөл боловсруулах үйл ажиллагааны гэрчилгээний эх хувь

/сунгуулах үед зөвхөн хамаатай/

4

Төмөр замын зураг төслийн чиглэлээр гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийг захиалагчаар баталгаажуулан ирүүлэх

5

Харьяа татварын болон нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт

Өр төлбөргүй татвар төлөгч байна.

6

Гэрчилгээ авахаар бүрдүүлж өгсөн материал болон мэдээлэлд орсон өөрчлөлтийн тухай мэдээлэл

Боловсон хүчний мэдээлэл, ажлын газрын байршил зэрэг бусад мэдээлэлд өөрчлөлт орсон бол энэ талаарх холбогдох мэдээллийг ирүүлнэ.

 

Тодруулга:

  • Гэрчилгээ сунгуулахад гэрчилгээний хугацаа дуусахаас 21 хоногийн өмнө сунгуулах хүсэлтээ ирүүлэлгүй хугацаа хоцроож ирүүлсэн бол гэрчилгээ шинээр олгох журмын дагуу гэрчилгээ шинээр хүсэх үед бүрдүүлэх баримт бичгийн жагсаалтын дагуу материалын бүрдлийг хангаж, хугацаа дууссан гэрчилгээний эх хувь болон зураг төслийн чиглэлээр гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийг захиалагчаар баталгаажуулан /сүүлийн 1 жилийн байдлаар хүснэгтэлж үзүүлсэн байх / ирүүлнэ.
  • Холбогдох тодруулга, мэдээллийг зохион байгуулагч Б.Дөлгөөнтэй 51263211 утсаар холбогдож авна уу.

 

 

 

 

 

ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛТАЙ ХОЛБООТОЙ ЗУРАГ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГЭРЧИЛГЭЭ ШИНЭЭР ХҮСЭХ/СУНГУУЛАХ ҮЕД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх