ЗАСГИЙН ГАЗРЫН 2016 ОНЫ 81 ДҮГЭЭР ТОГТООЛЫН 5 ДУГААР ХАВСРАЛТААР БАТЛАГДСАН ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР(ГАЗАР, ХЭЛТЭС)

3.3.Зохион байгуулалтын бүтэц

Зам, тээврийн хөгжлийн яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн болон үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загварыг үндэслэн дор дурдсан зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүргийг тодорхойлж байна:

 

3.3.2. Төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны 2 дугаар зорилтын хүрээнд төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, эрх зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх үндсэн үүргийг хүлээж, энэ хүрээнд төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах; хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, олон нийттэй харилцах ажлыг зохион байгуулах; салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, хууль эрх зүйн болон арга зүйн зөвлөгөө үзүүлэх; гадаад хамтын ажиллагааг өргөжүүлж хөгжүүлэх, үйл ажиллагааг нь зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд хуулийн нэгж, гадаад хамтын ажиллагааны нэгж ажиллана.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь цомхон, чадварлаг төрийн албан хаагч бүхий мэргэшсэн албыг бүрдүүлж, яамны үйл ажиллагааны хэвийн, тасралтгүй, шуурхай байдлыг хангахад чиглэгдэнэ. Энэ нь яамны дотоод үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулах, гүйцэтгэлийн удирдлагыг хэрэгжүүлж үр дүнгийн гэрээ байгуулах, түүний биелэлт, үр дүнг тооцох, яамны удирдлага, албан хаагчдын үйл ажиллагаанд эрх зүйн туслалцаа болон дотоод үйлчилгээ, дэмжлэг үзүүлэх, шаардлагатай мэдээллээр хангах, байгууллагын соёл, хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэх, албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах, авилга, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, захиргааны эрх зүйн баримт бичгийг хянах, энэ талаар яамыг төлөөлөх замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, албан хаагчид, сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллага, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь аж ахуйн нэгж, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөрийн яам, Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газар, архивын болон боловсрол сургалт, эрдэм шинжилгээний байгууллага, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд, холбогдох бусад яам газрууд, иргэд байна.

 

3.3.1.Бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд салбарын хөгжлийг дэмжсэн хууль тогтоомжийн төсөл бодлого, хөтөлбөрийн хувилбар, төслийг боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, оновчтой хуваарилах, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, төсөв төлөвлөх, хэрэгжүүлэх, салбарын стандарт, норматив, техник, технологийг хөгжүүлэх, дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд салбарын хууль тогтоомж, түүний үзэл баримтлал, хөгжлийн бодлогын баримт бичиг, хөтөлбөрийн хувилбар, төсөл, төлөвлөгөө боловсруулах, бодлогын удирдамжаар хангах; салбарын стандарт, норм нормативыг боловсронгуй болгох үйл ажиллагааг зохион байгуулах, бодлогын удирдамжаар хангах; салбарын шинжлэх ухаан, техник, технологийг хөгжүүлэх, боловсронгуй болгох, нутагшуулах үйл ажиллагааг бодлогын удирдамжаар хангах; салбарын төсөв, санхүү, эдийн засаг, дотоод, гадаад хөрөнгө оруулалтыг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, бүртгэлийн программ хангамжийг хөгжүүлэх, статистик мэдээ гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх, ажиллагсад, хэрэглэгчдийг мэдээллээр хангах; салбарын төр хувийн хэвшлийн түншлэлийн харилцааг сайжруулах, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг төрийн томоохон төслүүдэд татан оролцуулах, салбарын үйлдвэрлэл, үйлчилгээг өргөжүүлэх, зохицуулахад зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн нэгж, стандарт, нормативын нэгж ажиллана.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь зам, тээврийн салбарын чиглэлээр Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх асуудлыг нэгтгэн зохион байгуулж, удирдлагаар хангах, яам болон агентлаг, харьяа байгууллагуудын төсөв санхүү, нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, сайдын эрхлэх ажлын хүрээний бодлого, хөтөлбөр, төсөл, төсөв, хөрөнгө оруулалтын төсөл боловсруулж, түүнийг хэлэлцүүлэн батлуулах замаар Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх бодлого, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт, төсөв, хамтын ажиллагааны орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдэнэ.

Энэ нэгжийн удирдлага, ажилтнууд нь багаар ажиллаж ажлын байран дээр суралцахын зэрэгцээ бусад яамны зохион байгуулалтын ижил төрлийн бүтцийн нэгжийн удирдлага, ажилтнуудтай ажил төрөл, мэдлэг, ур чадвараа өсгөх чиглэлээр хамтран ажиллаж, аливаа асуудлыг зөвхөн салбарын төдийгүй, улсын хэмжээнд тогтолцооны онолд тулгуурлан асуудалд хандан ажиллаж, сайд, дэд сайд, яамны төрийн нарийн бичгийн даргыг бодлогын хувилбар, зөвлөгөө, дэмжлэгээр хангаж, нутгийн захиргааны байгууллага, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгж, сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллага, аж ахуйн нэгж, иргэнийг бодлогын удирдамж, хөрөнгө оруулалтын дэмжлэг, мэргэшил, арга зүйн зөвлөгөө, үйлчилгээгээр хангаж ажиллана.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын танхим, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, иргэд байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь эрхлэх хүрээний байгууллага, нутгийн захиргааны байгууллага, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Гадаад харилцааны яам, Үндэсний статистикийн хороо, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд, холбогдох бусад яам газрууд, гадаад орон, олон улсын байгууллага, хандивлагч, хөрөнгө оруулагчид байна.

 

3.3.5.Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд төмөр зам, далай ашиглалт болон усан замын тээврийн салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэг хүлээж, төмөр замын тээврийн салбарын хууль тогтоомж, хөгжлийн бодлогын баримт бичиг, төлөвлөгөө, төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх болон төмөр замын тээврийн үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах ажлыг зохион байгуулах, зохицуулах, биелэлтийг хангуулах; төмөр замын зарим объект, үйл ажиллагаанд гэрчилгээ, зөвшөөрөл олгох, бүртгэлжүүлэх, мэдээллийн сан бий болгох, төмөр замын сүлжээг нэмэгдүүлэх, бодлогын хэрэгжилтийг зохицуулах; далай ашиглалт болон усан замын тээврийн салбарын хууль тогтоомж, хөгжлийн бодлогын баримт бичиг, төлөвлөгөө, төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, биелэлтийг хангуулах; усан замын тээврийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл олгох, бүртгэл хөтлөх, үйл ажиллагааг нь хэвийн явуулах бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд далайн ашиглалт, усан замын тээврийн нэгж ажиллана.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь төмөр зам, далай ашиглалт болон усан замын тээврийн үйл ажиллагааг нь хэвийн явуулах, олон улсын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг салбарын хэмжээнд зохицуулах, төмөр замын суурь бүтэц барих, засварлах, хөдлөх бүрэлдэхүүний парк шинэчлэл, дохиолол, холбооны дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, зурвас газрын ашиглалт, хамгаалалттай холбоотой үйл ажиллагааг зохион байгуулан хөгжүүлэхэд чиглэгдэнэ. Энэ нь зам, тээврийн хөгжлийн сайдыг төмөр зам, далайн болон усан замын тээврийн салбарын бодлогыг хэрэгжүүлэхтэй холбогдсон шийдвэр гаргахад шаардлагатай мэдээлэл, мэргэшлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, бүх талын дэмжлэгээр хангах, салбарын эдийн засгийн өсөлтийг хангахуйц материаллаг баазыг бэхжүүлэх, зарим объект, үйл ажиллагааг гэрчилгээжүүлэх, төмөр замын тээврийн салбар дахь төрийн өмчийн ашиглалтыг сайжруулж, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх, салбарын техник, технологийг шинэчлэх, боловсон хүчин бэлтгэх, шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэх, олон улсын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, салбарын байгууллага, аж ахуйн нэгж, яамны удирдлага, аппаратыг мэргэжил, арга зүйн зөвлөгөө, мэдээллээр хангах, хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтийг тайлагнах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, салбарын байгууллага, аж ахуйн нэгж, нутгийн захиргааны байгууллага, иргэд байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ

үйлчилгээг хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллага, бусад хэрэглэгч, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, Гадаад харилцааны яам, Хүнс хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд байна.

 

3.3.3.Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд авто замын салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэг хүлээж авто замын салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл, стандарт, норм, нормативыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, биелэлтийг хангуулах; авто замын салбарын тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах, аюулгүй байдлыг хангах бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах; авто замын барилга, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, технологийг шинэчлэх, аж ахуйн нэгжийн засаглалыг сайжруулах, үр ашгийг дээшлүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, дэмжлэг үзүүлэх; замын ашиглалт, засварын үйл ажиллагааг зохион байгуулах, зам ашиглалт, засварын байгууллага, аж ахуйн нэгжийн засаглалыг сайжруулах, үр ашгийг дээшлүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд авто замын ашиглалт, засварын нэгж ажиллана.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь авто замын барилга үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, дэмжлэг үзүүлэх, авто замын сүлжээний ашиглалтын бэлэн байдлыг хангах, авто зам, замын байгууламжийн ашиглалт, үр ашиг, аюулгүй байдлыг дээшлүүлэх, авто замын сүлжээний арчлалт, засварыг зохион байгуулах, хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих, хэрэгжилтийг хангахад чиглэгдэнэ. Энэ нь Зам, тээврийн хөгжлийн сайдыг авто замын салбарын бодлогыг хэрэгжүүлэхтэй холбогдсон шийдвэр гаргахад шаардлагатай мэдээлэл, мэргэшлийн, цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, бүх талын дэмжлэгээр хангах, орон нутагт авто замын бодлогыг хэрэгжүүлэхэд мэргэшлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэн ажлын уялдаа холбоог хангах, авто замын стандарт, норм, норматив, төлөвлөгөөг боловсруулахад дэмжлэг үзүүлэх, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавих, салбарын техник, технологийг шинэчлэх, боловсон хүчин бэлтгэх, шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, олон улсын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, яамны удирдлага, аппаратыг мэргэжил, арга зүйн зөвлөгөө, мэдээллээр хангах, хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтийг тайлагнах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, харьяа байгууллага, авто замын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд, иргэд байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь бусад яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллага, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд, холбогдох бусад яам газрууд байна.

 

3.3.4.Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд авто тээврийн салбарын хууль тогтоомж, бодлого, төлөвлөгөө, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэг хүлээж, авто тээврийн салбарын хууль тогтоомж, хөгжлийн бодлогын баримт бичиг, төлөвлөгөө, төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, биелэлтийг хангуулах; авто үйлчилгээ, тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, бүртгэлийн үйл ажиллагааг зохион байгуулахад чиглэгдсэн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, мэргэжлийн удирдлагаар хангах; авто тээврийн салбарын тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах болон тээвэрлэлтийн болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахтай холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлтийг хангуулах; эрэлтэд нийцсэн тогтвортой, хүртээмжтэй тээвэрлэлтийн үйлчилгээг зохион байгуулахад чиглэгдсэн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, мэргэжлийн удирдлагаар хангах чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд тээвэр зохион байгуулалтын нэгж ажиллана.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь зам, тээврийн хөгжлийн сайдаас авто тээврийн салбарт хэрэгжүүлэх авто тээврийн салбарыг хөгжүүлэх, тээвэрлэлтийн болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, тээвэрлэлтийн үйл ажиллагааг нь хэвийн, тасралтгүй явуулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах, авто тээврийн салбарын үр ашгийг дээшлүүлэх бодлого, үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэх, иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэнэ. Энэ нь Зам, тээврийн хөгжлийн сайдыг авто тээврийн салбарын бодлогыг хэрэгжүүлэхтэй холбогдсон шийдвэр гаргахад шаардлагатай мэдээлэл, мэргэшлийн, цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, бүх талын дэмжлэгээр хангах, орон нутагт авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулахад мэргэшлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэн ажлын уялдаа холбоог хангах, улс, аймаг болон хот хоорондын тээврийн талаарх бодлого, салбарын техникийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах, авто тээврийн стандарт, норм, норматив, төлөвлөгөөг боловсруулахад дэмжлэг үзүүлэх, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавих, салбарын техник, технологийг шинэчлэх, боловсон хүчин бэлтгэх, шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, олон улсын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, яамны удирдлага, аппаратыг мэргэжил, арга зүйн зөвлөгөө, мэдээллээр хангах, хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтийг тайлагнах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны төрийн нарийн бичгийн дарга, харьяа байгууллага, автотээврийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд, иргэд байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь бусад яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллага, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд, холбогдох бусад яам газрууд байна.

 

3.3.7.Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд зам тээврийн салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилт, үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үр дүнд нь үнэлгээ, дотоод аудит хийх, захиргааны хяналт шалгалтыг хэрэгжүүлэх үндсэн үүрэг хүлээж, зам, тээврийн салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл, төлөвлөгөө, олон улсын гэрээ, хэлэлцээрийн биелэлтэд хяналт-шинжилгээ хийж үр дүнд нь үнэлгээ өгөх, дүгнэлт, зөвлөмж гаргаж гүйцэтгэлийн удирдлагыг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх; агентлаг, харьяа байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, зөвлөмж гаргах; санхүү, төсвийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр, төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн дотоод аудит, хяналт шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангах; тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах, ослоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, хэрэгжилтэд хяналт тавих, сайдын эрхлэх ажлын хүрээний Засгийн газрын агентлаг, байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, стандарт, норм, нормативын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд зам, тээврийн хяналтын нэгж ажиллана.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, сайдын эрхлэх ажлын хүрээнд тусгагдсан төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, дүгнэлт, зөвлөмж гаргах, яамны бодлогын хэрэгжилтэд хяналт тавих, үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, санхүү, төсөв, хөрөнгийн зарцуулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, эрсдэлээс хамгаалах, төмөр зам, авто зам, усан замын болон агаарын тээвэр, авто тээврийн салбарын байгууллага, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэхийг нягтлан шалгаж, хяналт тавих, тус салбарын хууль тогтоомж, стандарт, норм нормативын хэрэгжилтийг хангуулахад чиглэнэ. Энэ нь яамны бүрэн эрхийн хүрээнд Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон салбарын холбогдох хуулиудын дагуу салбарын хэмжээнд хяналт шалгалт хийх, яам, Засгийн газрын агентлаг, байгууллагын хэмжээнд хяналт шалгалтыг хэрэгжүүлэх, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, удирдлагаар хангах, хяналт тавих, төмөр зам, авто зам, усан замын болон авто тээврийн салбарын аюулгүй байдлыг хангах, ослоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, хэрэгжилтэд хяналт тавихад чиглэгдэнэ. Энэ нь салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл, төлөвлөгөөний хэрэгжилт, биелэлтийг үнэлэх, дүн шинжилгээ хийх, мэдээллийг нэгтгэх, харьцуулан судлах, гарч байгаа хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, эрсдэлийн удирдлагаар хангаж үнэн зөв, бодит мэдээллээр удирдлага, яамны аппарат, хэрэглэгч, иргэдийг хангах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, сайдын эрхлэх ажлын хүрээний Засгийн газрын агентлаг, байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, иргэн байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллага, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, нутгийн захиргааны байгууллага, хяналтын бусад байгууллага, сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд, холбогдох бусад яам газрууд, иргэн, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага байна.

 

3.3.6.Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд иргэний нисэхийн хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, биелэлтийг хангуулах үндсэн үүрэг хүлээж, иргэний нисэхийн салбарын хууль тогтоомж, хөгжлийн бодлогын баримт бичиг, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, төсөл, хөтөлбөрийг зохион байгуулах, зохицуулах замаар иргэний нисэхийн тогтвортой, хүртээмжтэй үйлчилгээг хангах; агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалт, агаарын харилцаа, нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг хангах, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэгдсэн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, мэргэжлийн удирдлагаар хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь зам, тээврийн хөгжлийн сайдаас иргэний нисэхийн салбарт хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэх, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах, аюулгүй байдлыг хангахад чиглэнэ. Энэ нь сайдыг иргэний нисэхийн салбарын бодлогыг хэрэгжүүлэхтэй холбогдсон шийдвэр гаргахад шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, бүх талын дэмжлэгээр хангах, салбарын эдийн засгийн өсөлтийг хангахуйц материаллаг баазыг бэхжүүлэх, аюулгүй ажиллагааг хангуулах, иргэний нисэхийн аюулгүй байдлын болон хялбаршуулах үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг зохион байгуулах, тус салбар дахь төрийн өмчийн ашиглалтыг сайжруулж, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх, салбарын үйл ажиллагаанд хамаарах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг зохицуулах, салбарын стандарт, дүрэм журам, төлөвлөгөөг боловсруулахад мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангах, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавих, салбарын техник, технологийг шинэчлэх, боловсон хүчин бэлтгэх, шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, олон улсын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, яамны удирдлага, аппарат, иргэний нисэхийн байгууллага, аж ахуйн нэгжийг мэргэжил, арга зүйн зөвлөгөө, мэдээллээр хангах, хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтийг тайлагнах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, харьяа агентлаг, байгууллага байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь бусад яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллага, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь нь Сангийн яам, Батлан хамгаалах яам, иргэд, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд, холбогдох бусад яам, газрууд байна.

 


Мэдээ нийтлэгдсэн: 2016-09-19 15:27:54
2017 он © Зам, тээврийн хөгжлийн яам
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.