Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолын 5 дугаар хавсралт

Хоёр.Зам, тээврийн хөгжлийн яамны үйл ажиллагааны стратеги

 

2.1.Үйл ажиллагааны стратегийн мөн чанар

Зам, тээврийн хөгжлийн яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Засгийн газрын тэргүүлэх чиглэл, сайдын эрхлэх ажлын хүрээний зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэхэд оршино.

2.2.Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл:

Зам, тээврийн хөгжлийн яам нь үйл ажиллагааны дор дурдсан тэргүүлэх чиглэлтэй ажиллана:

2.2.1.эдийн засаг, нийгмийн хөгжлийн өсөлтийг хангахуйц зам, тээврийн сүлжээг бий болгох, өргөжүүлэн хөгжүүлэх;

2.2.2.тээврийн дэвшилтэт технологи, тээвэр логистикийн тогтолцоог нэвтрүүлж, тээврийн үйлчилгээг хөгжүүлэх;

2.2.3.салбарын хууль тогтоомж, стандарт, норм, нормативыг шинэчилж, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох;

2.2.4.салбарын санхүү, эдийн засгийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтын үр дүнг дээшлүүлэх;

2.2.5.хамтын ажиллагааг өргөжүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих;

2.2.6.салбарын боловсон хүчин бэлтгэх, мэргэшүүлэх, төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагаар хангах.

2.3.Үйл ажиллагааны эрхэм зорилго

Зам, тээврийн яамны эрхэм зорилго нь эдийн засгийн өсөлтийг хангах зам, тээвэр, логистикийн сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, эдийн засгийн үр ашигтай, аюулгүй, ая тухтай тээврийн үйлчилгээний нөхцөлийг бий болгох явдал мөн.

2.4.Үйл ажиллагааны стратегийн зорилт

Зам, тээврийн хөгжлийн яам нь эрхэм зорилгынхоо хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:

2.4.1.салбарын хөгжлийг дэмжсэн хууль тогтоомжийн төсөл, бодлого, хөтөлбөрийн хувилбар, төслийг боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, оновчтой хуваарилах, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, төсөв төлөвлөх, хэрэгжүүлэх, салбарын стандарт, норматив, техник, технологийг хөгжүүлэх, дэмжлэг үзүүлэх;

2.4.2.төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, эрх зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх;

2.4.3.авто замын салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх;

2.4.4.авто тээврийн салбарын хууль тогтоомж, бодлого, төлөвлөгөө, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх;

2.4.5.төмөр зам, далай ашиглалт болон усан замын тээврийн салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө дэмжлэг үзүүлэх;

2.4.6.иргэний нисэхийн хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, биелэлтийг хангуулах;

2.4.7.зам тээврийн салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилт, үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үр дүнд нь үнэлгээ, дотоод аудит хийх, захиргааны хяналт шалгалтыг хэрэгжүүлэх.

2.5.Үйл ажиллагааны гол зорилт

Зам, тээврийн хөгжлийн яамны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтыг хэрэгжүүлнэ:

2.5.1.Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:

2.5.1.1.салбарын хууль тогтоомж, түүний үзэл баримтлал, хөгжлийн бодлогын баримт бичиг, хөтөлбөрийн хувилбар, төсөл, төлөвлөгөө боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;

2.5.1.2.салбарын стандарт, норм нормативыг боловсронгуй болгох үйл ажиллагааг зохион байгуулах, бодлогын удирдамжаар хангах;

2.5.1.3.салбарын шинжлэх ухаан, техник, технологийг хөгжүүлэх, боловсронгуй болгох, нутагшуулах үйл ажиллагааг бодлогын удирдамжаар хангах;

2.5.1.4.салбарын төсөв, санхүү, эдийн засаг, дотоод, гадаад хөрөнгө оруулалтыг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, бүртгэлийн программ хангамжийг хөгжүүлэх, статистик мэдээ гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх, ажиллагсад, хэрэглэгчдийг мэдээллээр хангах;

2.5.1.5.салбарын төр хувийн хэвшлийн түншлэлийн харилцааг сайжруулах, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг төрийн томоохон төслүүдэд татан оролцуулах, салбарын үйлдвэрлэл, үйлчилгээг өргөжүүлэх, зохицуулахад зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх.

2.5.2.Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:

2.5.2.1.төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах;

2.5.2.2.хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, олон нийттэй харилцах ажлыг зохион байгуулах;

2.5.2.3.салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, хууль эрх зүйн болон арга зүйн зөвлөгөө үзүүлэх;

2.5.2.4.гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж хөгжүүлэх, үйл ажиллагааг нь зохицуулах.

2.5.3.Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:

2.5.3.1.авто замын салбарын хууль, тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл, стандарт, норм, нормативыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, биелэлтийг хангуулах;

2.5.3.2.авто замын салбарын тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах, аюулгүй байдлыг хангах бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах;

2.5.3.3.авто замын барилга, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, технологийг шинэчлэх, аж ахуйн нэгжийн засаглалыг сайжруулах, үр ашгийг дээшлүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, дэмжлэг үзүүлэх;

2.5.3.4.замын ашиглалт, засварын үйл ажиллагааг зохион байгуулах, зам ашиглалт, засварын байгууллага, аж ахуйн нэгжийн засаглалыг сайжруулах, үр ашгийг дээшлүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, дэмжлэг үзүүлэх.

2.5.4.Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:

2.5.4.1.авто тээврийн салбарын хууль тогтоомж, хөгжлийн бодлогын баримт бичиг, төлөвлөгөө, төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, биелэлтийг хангуулах;

2.5.4.2.авто үйлчилгээ, тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, бүртгэлийн үйл ажиллагааг зохион байгуулахад чиглэгдсэн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, мэргэжлийн удирдлагаар хангах;

2.5.4.3.авто тээврийн салбарын тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах болон тээвэрлэлтийн болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахтай холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлтийг хангуулах;

2.5.4.4.эрэлтэд нийцсэн тогтвортой, хүртээмжтэй тээвэрлэлтийн үйлчилгээг зохион байгуулахад чиглэгдсэн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, мэргэжлийн удирдлагаар хангах.

2.5.5.Үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд:

2.5.5.1.төмөр замын тээврийн салбарын хууль тогтоомж, хөгжлийн бодлогын баримт бичиг, төлөвлөгөө, төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх болон төмөр замын тээврийн үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах ажлыг зохион байгуулах, зохицуулах, биелэлтийг хангуулах;

2.5.5.3.төмөр замын зарим объект, үйл ажиллагаанд гэрчилгээ, зөвшөөрөл олгох, бүртгэлжүүлэх, мэдээллийн сан бий болгох, төмөр замын сүлжээг нэмэгдүүлэх, бодлогын хэрэгжилтийг зохицуулах;

2.5.5.4. далай ашиглалт болон усан замын тээврийн салбарын хууль тогтоомж, хөгжлийн бодлогын баримт бичиг, төлөвлөгөө, төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, биелэлтийг хангуулах;

2.5.5.5.усан замын тээврийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл олгох, бүртгэл хөтлөх, үйл ажиллагааг нь хэвийн явуулах бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах.

2.5.6.Үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд:

2.5.6.1.иргэний нисэхийн салбарын хууль тогтоомж, хөгжлийн бодлогын баримт бичиг, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, төсөл, хөтөлбөрийг зохион байгуулах, зохицуулах замаар иргэний нисэхийн тогтвортой, хүртээмжтэй үйлчилгээг хангах;

2.5.6.2.агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалт, агаарын харилцаа, нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг хангах, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэгдсэн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, мэргэжлийн удирдлагаар хангах.

2.5.7.Үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд:

2.5.7.1.зам, тээврийн салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл, төлөвлөгөө, олон улсын гэрээ, хэлэлцээрийн биелэлтэд хяналт-шинжилгээ хийж үр дүнд нь үнэлгээ өгөх, дүгнэлт, зөвлөмж гаргаж гүйцэтгэлийн удирдлагыг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх;

2.5.7.2.агентлаг, харьяа байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт- шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, зөвлөмж гаргах;

2.5.7.3.санхүү, төсвийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр, төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн дотоод аудит, хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангах;

2.5.7.4.тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах, ослоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, хэрэгжилтэд хяналт тавих, сайдын эрхлэх ажлын хүрээний Засгийн газрын агентлаг, байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, стандарт, норм, нормативын хэрэгжилтэд хяналт, шалгалт хийх.

2.6.Үйл ажиллагааны зорилт

Зам, тээврийн хөгжлийн яамны үйл ажиллагааны гол зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтыг тус яам тодорхойлж, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги болон албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод тусган хэрэгжүүлнэ.

2.7.Үйл ажиллагааны стратегийн загвар

Яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг дор дурдсанаар тодорхойлж байна:

 

 


Мэдээ нийтлэгдсэн: 2016-08-17 10:07:27
2017 он © Зам, тээврийн хөгжлийн яам
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.