A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/mod_news.php

Line Number: 742

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property of non-object

Filename: client/mod_news.php

Line Number: 742

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/mod_news.php

Line Number: 743

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property of non-object

Filename: client/mod_news.php

Line Number: 743

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/mod_news.php

Line Number: 758

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төслүүд

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property of non-object

Filename: front_page/body1.php

Line Number: 28

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төслүүд

 

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төслийн тухай:

 

1.    Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төсөл 0107-MON (SF), 2847-MON(SF):

 

Нэг. Төслийн зорилго

            Монгол Улсын баруун бүсийн босоо тэнхлэг Азийн авто замын АН-4 чиглэл, Төв Азийн Бүсийн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны хөтөлбөр CAREC-ийн 4”б” чиглэл болох Ярант–Ховд-Өлгий-Улаанбайшинт чиглэлийн 743.1 км авто замыг барьж, Монгол Улсыг ОХУ-ын Сибирийн бүс, БНХАУ-ын Шинжаань Уйгарын Өөртөө Засах оронтой хамгийн дөт замаар холбож, өөрийн орны нутаг дэвсгэрээр олон улсын транзит тээврийг нэвтрүүлэх, улсын нийгэм, эдийн засаг, дотоодын авто тээврийг эрчимтэй хөгжүүлэх, улмаар хөрш орнуудын дамжин өнгөрөх ачаа, зорчигч тээвэрлэлтийг нэмэгдүүлж, дотоодын худалдаа, зах зээлийг хөгжүүлэн олон улс, бүсийн ач  холбогдол бүхий нийгэм, эдийн засгийн үр ашигтай, Азийн авто замын стандартад нийцсэн, техникийн аюулгүй байдлыг хангасан авто замтай болно.

 

            Төслийг Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан Санхүүжилтийн Ерөнхий хэлэлцээр, хэлэлцээрийг дагаж хийгдсэн зээлийн гэрээ, олон улсын гүйцэтгэгч, зөвлөхтэй байгуулсан гэрээ, Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, дагаж мөрдөх хуулиуд, Азийн хөгжлийн банкны зээлийн ашиглалт, худалдан авалт, зөвлөх үйлчилгээ, төслийг удирдах журмын дагуу хэрэгжүүлж, Засгийн газраас хүлээсэн үүргийн биелэлт, банкнаас тавьсан шаардлагыг цаг тухайд нь биелүүлэн ажиллаж байна. 

 

Хоёр. Төслийн хэрэгжилтийн байдал 

 

            “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх төсөл” –ийн хүрээнд Азийн хөгжлийн банкны зээл, буцалтгүй тусламжаар Алтайн нуруу, Бодончын хавцалыг дайран өнгөрөх Багц 1 буюу Ховд аймгийн Тэмээн Хүзүү-Бага Улаан даваа чиглэлийн 110.8 км асфальтбетон хучилттай зам, Багц 2 буюу Бага Улаан даваа -Манхан сум чиглэлийн 103.3 км асфальт бетон хучилттай зам барьж байгаа ба өнөөдрийн байдлаар Багц 1: 110.8 км авто замын асфальт бетон хучилтын ажил бүрэн дууссан бөгөөд хөдөлгөөнийг нээсэн, Барилга угсралтын ажил 99,6%-тай байна, Багц 2: 103.3 км замын ажил 90%-тай байна.  Энэ оны 10 дугаар сард багтаан хучилт, гүүр, хоолойн ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.

 

            Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй Багц 1: 110.8 км, Багц 2: 103.3 км авто замын барилгын гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Жиангсу Жианда Констракшн”, барилгын хяналт, зөвлөхийн үйлчилгээг БНСУ-ын “Кореа Консалтант Интернейшнл” компани гүйцэтгэж байна. 

 

            Цаашид, 2015 онд Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр баригдаж буй  103.3 км авто замын барилгын ажлыг бүрэн дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулах ба Ховд-Хашаатын даваа-Толбо сум, Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн хэсэгчилсэн 189.7 км замын барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд гүйцэтгэгчийг сонгох шалгаруулах ажил дуусч, Зөвлөхөөр БНЭУ-ын “ICT” компани, барилгын гүйцэтгэгчээр БНХАУ-ын Хуаши компани, “HKB” компани нар шалгарч, ажлыг эхлүүлэхээр бэлтгэлийг ханган ажиллаж байна. Энэхүү 189.7 км замыг Азийн хөгжлийн банкны олон үе шаттай санхүүжилтийн хэрэгсэл ашиглаж 2 дугаар шатны санхүүжилтийн хүрээнд Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газраас тус төсөлд шаардагдах 125 сая ам. долларын зээлийг олгохоор зөвшөөрсний үндсэн дээр зээлийн гэрээг 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдөр ЭЗХЯ, АХБ хооронд байгуулсан.

 

2.    “Бүс нутгийн логистикийн төвийг хөгжүүлэх төсөл" MON-2719 / 0240:

 

Нэг.Төслийн зорилго

Зам тээврийн яам нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Бүс нутгийн логистикийн төвийг хөгжүүлэх МОН 2719/0240” төслийг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү төслийн зорилго нь  Монгол Улсын хэмжээнд үр ашигтай, өрсөлдөхүйц, найдвартай холимог тээврийн системийг хөгжүүлж ашиглахад оршино.

 

Хоёр. Төслийн хэрэгжилтийн байдал 

 

АХБ-ны хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж, Монгол улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжүүлж буй Дорноговь аймгийн Замын-Үүд суманд холимог тээврийн логистикийн төв байгуулах төслийг 2011 оны 8 сараас өнөөдрийг хүртэл нийт 3 жил гаруй хугацаанд хэрэгжүүлээд байна. Төсөл хэрэгжиж дуусах хугацааг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 2 жилээр сунгасан бөгөөд төслийн хугацаа дуусахад 3 жил үлдээд байна.

 

Төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН) нийт 9 орон тооны бүрэлдэхүүнтэйгээр захиалагч (ЗТЯ)-ийг төлөөлөн ажиллаж байна. Өнөөдрийг хүртэл төслийн хүрээнд логистикийн төвийн нарийвчилсан зураг төсөл, цэвэр усны шугам, хамгаалалтын хашаа, эрчим хүчний шугам, дэд станцын барилга угсралт, улсын чанартай АН-3 авто замаас логистикийн төв хүртэлх 1.6 км авто зам болон төмөр зам дээгүүр баригдах 19 м урт төмөр бетон гүүрийн барилга угсралт, логистикийн төвийн гадна цахилгаан хангамжийн зураг төсөв, Логистикийн төвийн гадна холбоо хангамжийн барилга угсралтын ажлууд хийгдээд байна.

 

Төслийн хэрэгжилтийн явц 2015 оны 8 сарын байдлаар 30%-тай. Төслийн хэрэгжилтийн явц удаашралтай.  Үүнд гадаад, дотоод зарим хүчин зүйлс нөлөөлсөн боловч төслийн хэрэгжилтэнд нилээд сөрөг нөлөөлөл үзүүлж хугацаа алдахад хүргэсэн асуудал бол СМЕК зөвлөх компанийн гэрээгээр хүлээсэн үүрэг болон ажлын даалгаврыг хангалтгүй гүйцэтгэсэн явдал юм.

 

Төслийг хэрэгжүүлэхэд тулгараад буй бусад хүндрэлтэй асуудлуудаас дурдвал Замын-Үүд суманд төслөөр баригдах байгууламжийн газрын асуудал бүрэн шийдэгдээгүй бөгөөд төмөр замын трассын дагуух 50 га ил хог хаягдлыг булшлах, зайлуулах асуудлыг шийдвэрлэхээр Замын-Үүд сумын засаг дарга, АХБ-тай ажиллаж байна.

 

Төслийн удирдах хороо (ТУХ)-ны гишүүд ЗТС-ын 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 75 тоот тушаалаар шинэчлэн байгуулагдсан. ЗТЯ-ны ТНБД-ын 2015 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 58 тоот тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооноос ТХН-д шаардлагатай байсан төслийн инженер, төмөр замын холбоо, дохиоллын инженер, төслийн худалдан авалт хариуцсан ажилтан нарын сонгон шалгаруулах ажлыг амжилттай зохион байгуулж, шалгарсан ажилтан нарыг ажилд нь оруулаад байна.

 

Худалдан авалтын үйл ажиллагааны хүрээнд:

            Тус төслийн хүрээнд баригдах нарийн царигийн төмөр зам нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын төвлөрсөн хогийн цэгээр дайран өнгөрч байгаатай холбогдуулан тус хогийн цэгийг өөр байршилд шилжүүлэхэд шаардлагатай машин техникийг хангаж өгөх хүсэлт тус аймгийн Засаг даргаас ирсэн. Эдгээр машин техникийн худалдан авахад шаардлагатай санхүүжилтыг АХБ-ны зээлийн хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэсэн бөгөөд нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулав. Тус худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулахаар боломжит ханган нийлүүлэгчдээс үнийн санал авах зарыг “Өдрийн сонин”-д 2015 оны 1 дүгээр  сарын 24-ний өдөр зарласан ба 3 компаниас үнийн санал ирүүлснээс Монтрак ХХК шалгарч тус 2 техник тоног төхөөрөмжийг Замын-Үүд сумын холбогдох албанд хүлээлгэж өгөөд байна.

Замын-Үүдийн Логистикийн төвийн барилга угсралтын ажлын ОУ-ын тендерийн баримт бичиг боловсруулагдаж дууссан ба тендер зарлах зөвшөөрлийг АХБ-наас авч зарыг 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн өдөр тутмын хэвлэл болон АХБ-ын цахим хуудсаар нийтэлсэн болно. Тус нээлттэй тендер АХБ-ны журмын дагуу явагдаж байгаа ба тендерийн нээлт 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр болсон ба тендерийн үнэлгээ хийгдэж байна.

Логистикийн төвийн гадна цахилгаан хангамжийн /110 кВ ЦДАШ, Дэд станцын өргөтгөл, ложистикийн төвийн дэд станц/ барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх тендерийн урилгыг 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн тутмын хэвлэл болох Өдрийн сонин, Өнөөдөр сонинд нийтлүүлсэн бөгөөд нийт 9 сонирхогч аж ахуйн нэгж саналаа ирүүлсэн. Тендерийн үнэлгээ хийх явц дууссан ба мэдэгдэлийг оролцогч компаниудад хүргүүлээд байна. Барилгын ажлын гүйцэтгэгчээр “Багануур Энерги” ХХК шалгарч гэрээ байгуулах шатандаа байна.

 

Замын-Үүдийн логистикийн төвийн барилга угсралтын ажлыг хянах ОУ-ын зөвлөх үйлчилгээ сонгон шалгаруулах тендер 2015 оны 8 дугаар сарын 3-нд зарлагдан 2015 оны 8 дугаар сарын 18-нд сонирхол илэрхийлсэн 10 байгууллага материалаа ирүүлсэн. Сонирхол илэрхийлсэн компаниудаас хураангуй жагсаалт хийж байна.

 


Мэдээ нийтлэгдсэн: 2015-11-16 10:46:34
2017 он © Зам, тээврийн хөгжлийн яам
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.