ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН ИННОВАЦИЙН ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ЗАМ БАРИЛГЫН “ПОЛИМЕР БИТУМ”-ЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭЭР БОЛЛОО.

“ААШТО” ХХК нь Авто замын салбарын эрдэмтэн докторууд, судлаачидтай хамтран “Монгол орны байгаль цаг уурын нөхцөлд тохиромжтой полимер битум дотооддоо үйлдвэрлэх” инновацийн төслийг БСШУЯамны харьяа Шинжлэх ухаан технологийн сангаас хэрэгжүүлж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон Шинжлэх ухаан технологийн сантай гэрээ байгуулан ажиллаж байна.

Уг төслөөс PG 64-46 ангиллын полимер битум боловсруулах ба өөрийн орны зам цаг уурын бүс бүрт тохирсон битум гаргах инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологи боловсруулж, 200м орчим туршилтын зам барьж, жилийн 4 улиралд гарах өөрчлөлтөд ажиглалт судалгаа хийж, лабораторийн шинжилгээ хийж, сорилтыг дүгнэлтэд үндэслэн шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гарган боловсруулалт хийх юм

Төслийн зорилго нь: Монгол орны зам цаг уурын бүс бүрд тохирсон авто замын хучилтад хэрэглэх полимер битум боловсруулж, технологийг нэвтрүүлснээр авто замын чанарыг дээшлүүлж, насжилтыг уртасган, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлснээр техник-ашиглалтын байдлыг сайжруулахад оршино.

Уг технологи боловсруулалтыг ”ААSHTO”- ХХК-ны битумын үйлдвэрийн төслийн удирдагч, докторант Н.Бямба гүйцэтгэж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Мэдээ нийтлэгдсэн: 2019-02-19 11:23:33

2019 он © Зам, тээврийн хөгжлийн яам
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.