JDS хөтөлбөрийн элсэлтэд урих тухай

                                                                                         

 “Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр” нь Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Япон улсын их дээд сургуулийн магистр, докторын түвшинд суралцуулдаг тэтгэлэгт хөтөлбөр юм.

Тус хөтөлбөр нь 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс магистрын 18 дахь элсэлтээ, докторын 3 дахь элсэлтээ зарласан бөгөөд Япон улсад суралцах хүсэлтэй, шаардлага хангасан төрийн албан хаагч, хувийн хэвшлийн ажилтнууд хөтөлбөрт хамрагдах боломжтой.

Мөн JDS хөтөлбөрийн ерөнхий мэдээлэл, сонгон шалгаруулалт, материал бүрдүүлэлт, судалгааны төлөвлөгөө боловсруулах тухай нээлттэй семинарыг дараах хуваарийн дагуу Монгол-Япон Төв дээр зохион байгуулах тул чөлөөтэй оролцох боломжтой.

 

[Танилцуулах семинар]

 

         8-р сарын 25 (Бямба) 11:00-12:30 (Зохион байгуулагдах газар: Монгол-Япон Төв)

         9-р сарын 7 (Баасан) 18:30-20:00 (Зохион байгуулагдах газар: Монгол-Япон Төв)

         9-р сарын 9 (Ням) 11:00-12:30 (Зохион байгуулагдах газар: Монгол-Япон Төв)

         9-р сарын 13 (Пүрэв) 18:30-20:00 (Зохион байгуулагдах газар: Монгол-Япон Төв)

*Дээрх семинарууд нь нэг ижил агуулгатай болно.

 Магистр, докторын элсэлтийн материалыг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр /баасан/ хүртэл хүлээн авах юм байна.

 Дэлгэрэнгүй мэдээллийг JICE JDS Монгол дахь Төлөөлөгчийн газрын утсаар /327052, 326815/ холбогдож авна уу.

Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Төв (JICE) JDS Монгол дахь Төслийн Оффис

Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж,

Монгол-Япон Төвийн байр, 201 тоот

Ш/Х 917, Улаанбаатар-13

Утас: 976-11-327052

Факс: 976-11-326815

Имэйл: jds.mongolia@jice.org

Master Applicant Eligibility  

Phd Applicant Eligibility 

 


Мэдээ нийтлэгдсэн: 2018-08-29 22:22:24

2018 он © Зам, тээврийн хөгжлийн яам
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.