Эмгэнэл


Монгол Улсын Гавъяат Нисгэгч Санжийн Гомбо нь 2018 оны 6-р сарын 9-ний өдөр хүнд өвчний улмаас таалал төгслөө.

С.Гомбо нь 1947 онд Завхан аймгийн Дөрвөлжин суманд төрсөн.

1956-1966 онд  бага, дунд сургууль,  1966-1969 онд хуучнаар ЗХУ-ын Сасово хотын Нисэхийн сургуулийг тус тус төгсөж, нисгэгч мэргэжил эзэмшсэн.

Хөдөлмөрийн гараагаа Завхан аймгийн нисэх буудлаас эхэлж

1969-1978 онуудад аймгийн Нисэх буудалд АН-2 онгоцны 2 дугаар нисгэгч, Онгоцны дарга

1978-1987 онд АН- 24, АН-26 онгоцны 2 дугаар нисгэгч, Онгоцны дарга

1987-1995 онд ТУ-154, Боинг 727-200  онгоцны 2 дугаар нисгэгч, Онгоцны дарга

1995-1998 онд Бээжин хотод МИАТ-ХК ний төлөөлөгчийн газарт Аэропорт менежер

1998-2004 онд МИАТ-ХК ний Тээврийн хэлтэс, Нислэг үйлдвэрлэлийн хэлтэст тус тус ажиллаж байв.

С.Гомбын хөдөлмөр зүтгэлийг  төр засгаас өндрөөр үнэлэн “Байгууллагын хөдөлмөрийн аваргаар” 2 удаа, 5 дугаар 5 жилийн гавшгайч, Иргэний агаарын тээврийн  “Хүндэт тэмдэг”, “Тэргүүний ажилчин залуу” алтан медаль, Ардын хувьсгалын 80, 90 жилийн ойн медаль, Хөдөлмөрийн Хүндэт медаль, Алтан гадас, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон,  2013 онд Монгол Улсын Гавъяат Нисгэгч цолоор тус тус шагнаж байжээ.

Тэрээр энэ  салбарт тасралтгүй 35 жил ажиллаж, агаарт нийт 19500 цаг нисжээ.

С.Гомбын эгэл даруу, хүнлэг хөдөлмөрч зан чанар нь бид бүхний зүрх сэтгэлд үүрд мөнхөд  хоногшин үлдэх болно.

Түүний  гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье

Ум сайн амгалан болтугай

Зам, тээврийн хөгжлийн яамны удирдлагууд


Мэдээ нийтлэгдсэн: 2018-06-12 11:00:00

2018 он © Зам, тээврийн хөгжлийн яам
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.