Зам, тээврийн салбарын аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 07-ны өдрөөс эхэлнэ

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Зам, тээврийн салбарын аварга шалгаруулах спортын таван төрөлт тэмцээн ирэх сарын 07-ны өдрөөс эхлэн 24-ний өдрийг дуустал үргэлжилнэ.

Зам, тээврийн хөгжлийн яам, түүний харьяа байгууллагуудын ажилтан, албан тушаалтнуудыг хамрах тус спортын таван төрөлт тэмцээн нь идэвхтэй хөдөлгөөнөөр бие бялдраа чийрэгжүүлэх цаашлаад ажлын бүтээмж нэмэгдүүлэх, салбарын ажилтнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, спортын идэвхийг нэмэгдүүлэх зорилготой.

Тэмцээн Дартс, Снукер Бильярд, Хөлбөмбөг, Гар бөмбөг, Сагсан бөмбөг гэсэн төрлүүдээр зохион байгуулагдах ба ЗТХЯ-ны харьяа байгууллагын нийт 450 орчим тамирчид оролцож, хурд хүч, авьяас чадвараараа өрсөлдөх юм.


Мэдээ нийтлэгдсэн: 2018-03-29 09:50:54

2018 он © Зам, тээврийн хөгжлийн яам
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.