ЗТХ-ийн сайд “МИАТ” ТӨХК-тай холбоотой асуудлуудад Т.Тамираас тодруулга авлаа

“МИАТ” ТӨХК, түүний удирдлагатай холбоотой сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй  асуудлыг тодруулахаар ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тамирыг дуудаж холбогдох мэдээллээр тодруулга авлаа.

 

 

Т.Тамирийн хувьд уг асуудал захиалгатай мэдээлэл, манай компани 2017 онд түүхэндээ анх удаа 59-н тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Яригдаад байгаа гэрээ, санхүү мөнгөтэй холбоотой асуудлаар Үндэсний аудитийн газраас  өчигдөр шалгалт орсон. Санхүүгийн аудитыг хөндлөнгийн аудит  хийж байгаа гэсэн тайлбарыг өглөө. Тэрээр  Air Lease Corporation”-тай хийсэн гэрээний хувьд “Тус компаниас 3-н онгоц түрээслээд нэгийг нь 2013 онд буцааж өгсөн.  Air Lease Corporation” манайд түрээслүүлсэн нэг онгоцоо “AerSale” компани руу шилжүүлсэн учир үүний дараа бид энэ компанитай нэмж 3 жилийн гэрээ хийсэн. 

 

Гэвч “AerSale” компаниас ирүүлсэн онгоцны хөдөлгүүр нь хүлээж авч, ашиглах боломжгүй байсан учир буцаасан.  Уг нь гэрээнд бүх эд анги нь  бүрэн байна гэж заасан. Гэвч онгоц цахилгаан монтажгүй, хөдөлгүүр нь ашиглах боломжгүй ирсэн. 10 циклтэй буцааж өгнө гэсэн гэрээтэй ч бид 4 циклтэй буцааж өгсөн.  Тус компани онгоцоо хүлээж авчихаад хэсэг хугацааны дараа онгоц хүлээж авахад шаардлага хангахгүй байна гэсэн мэдээ ирүүлсэн. Үүний алданги 5.7 сая доллар гэсэн нэхэмжлэл ирүүлсэн ч хугацаандаа төлбөрөө төлөөгүйн алданги тооцоод 9 сая долларт хүрсэн. Зөвлөх компаний санал болгосноор бид эвлэрлийн гэрээ байгуулсан гэсэн тайлбарыг хийлээ.

 

ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ “3 сая долларын алданги хүлээнэ гэдэг хариуцлагатай холбоотой. Энэ асуудлыг нэгдүгээрт “МИАТ” ТӨХК-ийн ТУЗ-өөр хэлэлцэж оруулж ирэх, хоёрдугаарт цаашид удирдлагуудын үүрэг хариуцлага, хяналтыг сайжруулах, гуравдугаарт компаний менежментийг улам сайжруулж ашигтай ажиллах, үргүй зардлыг багасгах, мөн хэвлэл мэдээлэлд нээлттэй байж ашигтай ажилласан бол тэрийгээ олон нийтэд хүргэж байх үүргийг өглөө.

 


Мэдээ нийтлэгдсэн: 2018-02-13 19:42:27

2018 он © Зам, тээврийн хөгжлийн яам
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.