Зам, тээврийн хөгжлийн яам "Хүчирхийллийн эсрэг аян"-д нэгдлээ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүр зохион байгуулдаг “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-д Зам, тээврийн хөгжлийн яам нэгдэв. Уг аяны хүрээнд холбогдох хууль тогтоомжийг сурталчлах, албан хаагчдын хуулиар хүлээсэн үүрэг, оролцоог нь нэмэгдүүлэх зорилгоор “Цагаан туузтаны хөдөлгөөн”-ийг тус яамны жендерийн орон тооны бус салбар зөвлөлөөс зохион байгуулав.  ЗТХЯ-ны Хуулийн хэлтсийн дарга Н.Бaт-Эрдэнэ нь хамт олондоо хандаж “Албан хаагч бүр цагаан туузаа зүүж, хүн бүр хүчирхийллийн хажуугаар дуугүй өнгөрөхгүй, хуулиар хүлээсэн иргэний үүргээ биелүүлэх"-ийг уриалсан юм.


Мэдээ нийтлэгдсэн: 2017-12-07 22:30:48
2017 он © Зам, тээврийн хөгжлийн яам
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.