ХӨДӨЛМӨР БҮТЭЭЛЭЭРЭЭ ҮЛГЭРЛЭСЭН АХМАДУУД ЭНГЭРЭЭ МЯЛААЛГАВ
Ахмадын баярын өдрийг тохиолдуулан зам, тээврийн салбарт олон жил үр бүтээл, идэвхи санаачлагатай ажилласан үе үеийн тээвэрчдийг “Автотээврийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагналаа. Мөн эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын албан хаагчдыг шагнаж, урамшуулав.
 
 
Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Ганбат “Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэдэг энэ салбараас олон жил хөдөлмөр бүтээлээрээ үлгэрлэсэн үе үеийн салбарын удирдлагууд төрөн гарч, ажил үйлсээрээ манлайлж байна. Зам, тээврийн хөгжлийн яамнаас Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан дэд бүтцийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг шат дараатайгаар хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд үүнд та бүхний хүчин чармайлт ихээхэн хувь нэмэр оруулж байгаа гэдгийг онцлон хэлье. Та бүхний ажил, амьдралд хамгийн сайн сайхан бүхнийг хүсье” гэлээ.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Мэдээ нийтлэгдсэн: 2017-10-06 15:05:59
2017 он © Зам, тээврийн хөгжлийн яам
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.