ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМНЫ АЛБАН ХААГЧИД ГАМШИГААС ХАМГААЛАХ СУРГАЛТАД ХАМРАГДАВ

Зам, тээврийн хөгжлийн яамны Гамшигаас хамгаалах зам, тээврийн улсын албаны мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн нийт албан хаагчиддаа гамшгаас хамгаалах мэдлэг, дадлага олгох сургалтыг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулжээ.

 

Энэхүү сургалтыг ОБЕГ-тай хамтран “Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв”-д бэлэн байдлын цугларалт, сургалтаар тус яамны нийт албан хаагчдыг хамруулан дадлага олгосон байна. Сургалтад хамрагдсан албан хаагчдыг Холбоо, зарлан мэдээллийн анги, Зам, тээврийн улсын албаны штаб, удирдлагын анги, Ар талын хангалтын анги, Тээвэр, нүүлгэн шилжүүлэлтийн анги, Сургалт, мэргэжлийн ангиудын бие бүрэлдэхүүн хэсгүүдэд хуваарилж гамшигийн үед хэрхэн өөрийгөө болон бусдыг аврах талаар мэдлэг, мэдээлэл өгчээ. Тухайлбал, гал түймрийн үед утаат орчинд өөрийгөө болон бусдыг хэрхэн аврах, аврагчид өндрөөс аврах ажиллагааг хэрхэн явуулдаг талаар болон газар хөдлөлтийн 1-8 баллын бүх төрлийн чичирхийллийг бодитоор үзүүлж дадлага хийсэн байна. Мөн галын төрөл, галын хорыг хэрхэн ашиглах, галын аюулаас урьдчилан сэргийлэх талаар ард иргэдэд мэдлэг олгох танхимуудтай танилцан өөртөө болон бусдад эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гал унтраах анхан шатны багаж техникийг ашиглаж сургах чиглэлээр мэдлэг, дадлага олгожээ.

 

Энэхүү сургалтыг тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар зохион байгуулж нийт албан хаагчдад “Гамшгаас хамгаалах мэдлэг, дадлага олгох” онолын 3 цаг, дадлагын 3 цагийн сургалтыг амжилттай дүүргэсэн албан хаагчдад ОБЕГ болон Зам, тээврийн улсын албаны штабын хамтарсан Батламж олгосон байна.

 

 

 

 


Мэдээ нийтлэгдсэн: 2017-10-02 16:52:42
2017 он © Зам, тээврийн хөгжлийн яам
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.