“УБТЗ” ХНН-ийн төлсөн онцгой албан татварын асуудлыг УИХ-д өргөн мэдүүлж, шийдвэрлүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар “УБТЗ” ХНН-ээс 1998-2015 оны хооронд төлсөн дизелийн түлшний онцгой албан татвар болох 73.8 тэрбум төгрөгийг тухайн жилүүдийн улсын төсвөөс суутган тооцох талаар УИХ-д өргөн мэдүүлж шийдвэрлүүлэхээр боллоо.

Японы Олон улсын хамтын ажиллагааны банкнаас төмөр замын тээврийг сэргээн сайжруулах зорилгоор авсан МОНП-1, МОНП-2 хөнгөлөлттэй зээлүүдийн гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцсон алданги, зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөөс дизелийн түлшний онцгой албан татвар болох 73.8 тэрбум төгрөгийг суутган тооцох асуудлыг мөн УИХ-аар шийдвэрлүүлэхээр тогтов.


Мэдээ нийтлэгдсэн: 2018-02-23 09:18:22

2018 он © Зам, тээврийн хөгжлийн яам
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.