ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛАА ӨГНӨ ҮҮ

"Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл хөтлөх, хүлээлцэх журам”-ын шинэчилсэн найруулга Зам, тээврийн сайдын 2014 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 234 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан бөгөөд Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн 69 дүгээр зүйлийн 69.5 дах заалтыг үндэслэн тус журамд өөрчлөлт оруулах гэж байгаа тул энэхүү журмын төсөлд төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигч, өмчлөгч болон тээвэрлэгч, иргэн, аж ахуйн нэгж байгууллага та бүхэн саналаа идэвхтэй өгнө үү.

 

Журамтай холбоотой санал, хүсэлтээ бичгээр болон биечлэн 2017 оны 08 дугаар сарын 25-ний өдрийг дуустал дараах хаягаар гаргаж болно.

Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн, “Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл хөтлөх, хүлээлцэх журам”-ийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Т.Мөнхцэцэг

Цахим шуудангийн хаяг: munkhtsetseg @ mrtd.gov.mn, munkhtsetseg_w@yahoo.com

Утас: 245960, 99129444

 


Мэдээ нийтлэгдсэн: 2017-07-25 14:00:16
2017 он © Зам, тээврийн хөгжлийн яам
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.