"Автотээврийн салбар дахь мэдээллийн технологийн шийдэл" төр, хувийн хэвшлийн уулзалт боллоо.

Зам, тээврийн хөгжлийн яамны АТБХЗГ-аас 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр  Автотээврийн салбарт мэдээллийн технологийн шийдлийг амжилттай хэрэгжүүлж буй төр ба хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах, Мөн энэ салбарын төр, хувийн хэвшлийн байгууллагуудын өгөгдөл, мэдээллийг өөр хоорондоо хуваалцах үйл ажиллагааг илүү боловсронгуй болгох боломжийг тодорхойлж хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор дараах байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа.

Үүнд:

  1. Гаалийн ерөнхий газар
  2. Татварын ерөнхий газар
  3. Тээврийн цагдаагийн алба
  4. Үндэсний дата төв УТҮГ
  5. Нийслэлийн мэдээллийн технологийн газар
  6. Нийслэлийн тээврийн газар
  7. Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ
  8. Замын хөдөлгөөний удирдлагын төв НӨҮГ
  9. Албан журмын даатгагчдын холбоо
  10. “Монпаас” ХХК / тоон гарын үсгийн гэрчилгээ олгогч компани
  11. “Ви Эс эм” ХХК / тоон гарын үсгийн гэрчилгээ олгогч компани
  12.  “Ай си нет” ХХК / VRS програм хөгжүүлэгч компани
  13. “UbCab” LLC / Такси үйлчилгээний програм хөгжүүлэгч компани
  14. Гэрэгэ системс ХХК /Үндэсний төлбөр тооцоо, “ГЭРЭГЭ” киоск хөгжүүлэгч компани
  15. Техбокс ХХК / Төлбөрийн картын систем нэвтрүүлэгч компани
  16. "Монголын Автомашины Дистрибьюторуудын Ассоциаци" ТББ

Уулзалты үр дүнд автотээврийн салбарт мэдээллийн технологийн шийдлийг амжилттай хэрэгжүүлж байгаа төр ба хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагааг танилцуулж, салбарын цахим бүртгэл мэдээллийн сангуудыг зүй зохистой, илүү үр дүнтэй ашиглах,  талаар харилцан тохиролцлоо. 

 


Мэдээ нийтлэгдсэн: 2018-09-27 22:22:22

2018 он © Зам, тээврийн хөгжлийн яам
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.