Зарим улстай хамтарсан зөвшөөрлийн бичгээр улс хоорондын тээвэр эхлүүлэхээр боллоо

Бүгд Найрамдах Литва Улс, Бүгд Найрамдах Польш Улс, Бүгд Найрамдах Унгар Улстай олон улсын авто тээврийн харилцаатай холбоотой хэлэлцээр байгуулах хүртэл автотээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрлийн бичиг солилцож, тээвэр эхлүүлэхийг холбогдох сайд нарт зөвшөөрөв. Засгийн газар хоорондын хэлэлцээргүй учир манай тээвэрчид дээрх улсын  нутгаар өнгөрөхдөө 2000 хүртэл ам.долларын торгууль төлсөөр өнөөг хүрчээ.


Мэдээ нийтлэгдсэн: 2018-05-31 13:32:47

2018 он © Зам, тээврийн хөгжлийн яам
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.