ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМНЫ ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛЫН АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ИРГЭДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ЗАР

Нэг. Мэргэшлийн шалгалтын зорилго.

Зам, тээврийн хөгжлийн яамны төрийн жинхэнэ  албан тушаалын дараах 4 сул орон тоог анх орох  иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж  нөхөхөд  төрийн албаны мэргэшлийн шалгалтын зорилго оршино.

1. Төмөр замын зурвас газар, байгаль орчин хариуцсан мэргэжилтэн

2.Дотоодын усан замын тээврийн асуудал хариуцсан мэргэжилтэн

3.Авто замын салбарын бодлого, хөтөлбөр, төслийн хяналт-шинжилгээ, дотоод аудит хариуцсан ахлах мэргэжилтэн

4.Төмөр замын тээврийн ачаа тээвэр, галт тэрэгний хөдөлгөөн зохион байгуулалтын хяналт хариуцсан мэргэжилтэн

“Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд байршсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журамтай заавал танилцсан байна.

Хоёр. Мэргэшлийн шалгалтын бүртгэл, зардал.

Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг  бүртгэнэ.

·         Боловсролын шаардлага”: Тухайн ажлын байранд боловсролын ямар зэрэг тавигдсанаас шалтгаалж бакалавр эсвэл магистрын зэрэгтэй байх.

·         “Мэргэжлийн шаардлага”: Их, дээд сургуульд суралцан эзэмшсэн үндсэн мэргэжлийг ойлгоно. Үүнд: Их эмч, нягтлан бодогч гэх мэт. /Их, дээд сургууль төгссөн диплом дээрх эзэмшсэн мэргэжлийн нэр нотолгоо болно/.

·         “Мэргэшлийн шаардлага”: Мэргэжил эзэмшсэний дараа үндсэн мэргэжлээрээ болон өөр чиглэлээр мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан, үүний дотор тодорхой хугацаанд курст суралцсанаас эхлээд магистр, докторын зэрэг хамгаалсан гэх мэт сургалт, дадлагажилтад ямар нэг хэлбэрээр хамрагдсан байхыг ойлгоно.

·         “Туршлагын шаардлага”: Ажилласан жилийг Иргэний хуулийн 71 дүгээр зүйлд заасны дагуу тооцдог. /Нийгмийн даатгалын дэвтрийн “Ажилд орсон, шилжсэн, чөлөөлсөн” гэсэн хүснэгтэд бичигдсэн ажилласан хугацааг баримтална/.

 

Мэргэшлийн шалгалтын бүртгэлийг  Засгийн газрын 11-байр, 1 давхар, Төрийн албаны зөвлөлийн сургалтын танхимд 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 09.00-12:30 хүртэл, 13:30-17:30 цаг хүртэл бүртгэнэ.

Мэргэшлийн шалгалтад орох иргэн шалгалттай холбогдох зардлыг өөрөө хариуцах бөгөөд шалгалтын үйлчилгээний зардал 10000 төгрөг байна.

Гурав.  Бүртгүүлэх иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ.

·        Төрийн албан хаагчийн анкет  (Төрийн албан хаагчийн анкетыг  маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);

·        Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;

·        Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн  эх хувийг  хуулбарын хамт;

·        Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт;

·        “4 х 6”-гийн  хэмжээний  цээж зураг 2  хувь. /нэгийг анкетад наасан байна/

·        Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг  гэрчлэх баримт /Нийгмийн даатгал,  хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг  хуулбарын хамт

·        Цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбар /Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4-д заасны дагуу 1990 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс хойш төрсөн эрэгтэй хүмүүст хамаарна/

·        Шалгалтын үйлчилгээний төлбөр

Дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

  

Дөрөв. Шалгалтын хуваарь

Шалгалтын салбар комисс зарлагдсан ажлын байранд бүртгүүлэхээр хүссэн иргэдийн материалыг   тухайн ажлын байранд тавигдсан шаардлагыг хангасан эсэхэд нэг бүрчлэн тулган шалгаж, уг ажлын байранд тавигдсан шаардлага хангаагүй иргэний материалыг буцаана.

Ажлын байранд тавигдсан шаардлага хангаж, бүртгэгдсэн иргэдийн нэрс болон шалгалт  авах газар, хуваарийг  бүртгүүлсэн иргэдийн  тооноос  хамааруулан  2018 оны 10 дугаар  сарын 29-ний  өдрийн  16.00 цагт Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсаар мэдээлэх болно.

Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөх  иргэд  Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ үү.

2018  оны  10 дугаар сарын 30-ны өдөр шалгалтыг доорхи байдлаар зохион байгуулна.

 

1. Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалт

2. Ур чадварын түвшин тогтоох шалгалт

/Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/

3. Мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох шалгалт

/Ур чадварын түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/

Тав. Мэдээлэл лавлагаа.

Ажлын байранд тавигдсан шаардлагын талаар захиалагч байгууллага болох Зам, тээврийн хөгжлийн яамны 62263178, 

Мэргэшлийн шалгалттай  холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн албаны зөвлөлийн 266135, 264216 дугаарын утсаар болон

Төрийн албаны зөвлөлийн цахим хуудаснаас авна уу.


Мэдээ нийтлэгдсэн: 2018-10-25 11:11:33

2018 он © Зам, тээврийн хөгжлийн яам
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.