“Бооржийн голын төмөрбетон гүүр /Ховд, Мөст сум/”-ийн ажлыг түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэйгөөр гүйцэтгэх тухай нээлттэй тендерт цахим тендер ирүүлэхийг урьж байна.

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

2018 оны 05 дугаар сарын 16

Тендер шалгаруулалтын нэр: Бооржийн голын төмөрбетон гүүр /Ховд, Мөст сум/

Тендер шалгаруулалтын дугаар: ЗТХЯ/201801014

Зам, тээврийн хөгжлийн яам нь Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих Бооржийн голын төмөрбетон гүүр /Ховд, Мөст сум/”-ийн ажлыг түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэйгөөр  гүйцэтгэх тухай нээлттэй тендерт цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. Тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан “Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам”-ын дагуу зохион байгуулна.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000,0 (Тавин мянга) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн хугацаанд хүчинтэй байна.

Мэдүүлгээ ирүүлж буй хуулийн этгээд нь ТБОНӨХБАҮХАТ Хуулийн 14–16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг хавсарган ирүүлнэ. Үүнд: 

  • Байгууллагын ерөнхий танилцуулга, байгууллагын гэрчилгээний хуулбар, дээрх авто зам, гүүрийн барилга барих тусгай зөвшөөрлийн хуулбар
  • Сүүлийн 3 жилд гүйцэтгэсэн ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээлэл
  • Гүйцэтгэгчийн ажиллах боловсон хүчний чадавхийн талаарх мэдээлэл /голлох инженер техникийн ажилчдын ур чадварын мэдээлэл, туршлага/
  • Гүйцэтгэгчийн санхүүгийн чадавхийн мэдээлэл /Сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан  аудитаар баталгаажуулсан, татварын байгууллагын тодорхойлолт/
  • Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2015, 2016, 2017 онуудын борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 20 хувиас багагүй байна. Арилжааны банкны зээлийн авч болох мөнгөн дүн бүхий зээлийн тодорхойлолт ирүүлнэ. /Банкны судлан үзэж зээл олгох боломжтой гэсэн мэдэгдлийг үнэлгээнд харгалзахгүй/

 

Тендерийн хамт 10,000,000.00 (Арван сая) төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

                         Тендерийг 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 11.00 цагаас өмнө цахим системээр илгээх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг   2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 11.30 цагт нээнэ.


Мэдээ нийтлэгдсэн: 2018-05-16 15:25:36

2018 он © Зам, тээврийн хөгжлийн яам
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.