Тээврийн хэрэгслийн гэрчилгээ хэвлэн нийлүүлэх Тендер шалгаруулалтын дугаар: ЗТХЯ/201801002

          Зам, тээврийн хөгжлийн яам эрх бүхий тендерт оролцогчдоос Тээврийн хэрэгслийн гэрчилгээ хэвлэн нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.Тендерийн баримт бичгийг цахим хэлбэрээр эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50,000 /тавин мянган/ төгрөгөөр худалдан авч болно.

         

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [45] хоногийн дотор хүчинтэй байна.

 

         Тендерт оролцогч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлага хангасан байх бөгөөд санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2016, 2017;

Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Санал болгож байгаа үнийн дүнтэй тэнцэхүйц

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Үнэт цаас хэвлэх тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагатай.

 

Тендерийн хамт үнийн дүнгийн 2%-ийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 

           Тендерийг 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 10:00 цагаас өмнө ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 10:30 цагт нээнэ.

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй

Сонирхсон этгээд тендертэй холбоотой мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө-11,

Засгийн газрын 13 дугаар байр 2 давхар 210 тоот өрөө

Утас: 62263171, 88176797

 

 

 


Мэдээ нийтлэгдсэн: 2018-01-23 21:26:58

2018 он © Зам, тээврийн хөгжлийн яам
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.