ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ТУХАЙ

“Аймгийн төвийн хатуу хучилттай авто замын шинэчлэлт 4.312 км /Ховд аймаг, Жаргалант сум үлдэгдэл 3.784 км зам/ ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын талаар дараах мэдэгдлийг хүргүүлж байна.

 

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 203 дугаар тогтоолоор Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяраар иргэдийн ажил, амралтын өдрийг зохицуулах зорилгоор 2017 оны 7 дугаар сарын 10-ны Даваа гарагийн ажлын өдрийг 7 дугаар сарын 16-ны Ням гарагийн амралтын өдөрт шилжүүлсэн.

 

Үүнтэй холбогдуулан уг тендерийг 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 11.00 цагаас өмнө хүлээн авч 11.30 минутад нээх байсныг 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 11.00 цагаас өмнө тендер хүлээн авч, тендерийг 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 11.30 цагт нээхээр болсныг мэдэгдэж байна.

 

 

 


Мэдээ нийтлэгдсэн: 2017-07-06 16:32:19
2017 он © Зам, тээврийн хөгжлийн яам
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.