Зам, тээврийн салбарын шагнал авахад бүрдүүлэх материал
Засгийн газрын салбарын шагнал:
 
- “Автотээврийн тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг 
- "Онц тээвэрчин" хүндэт тэмдэг
- "Хүндэт төмөр замчин" хүндэт тэмдэг
- "Тэргүүний замчин" хүндэт тэмдэг
- "Иргэний агаарын тээврийн тэргүүний ажилтан хүндэт тэмдэг
 
Зам, тээврийн хөгжлийн яамны шагнал:
 
- "Хүндэт дэвтэр"-т бичигдсэн тухай дурсгалын гэрчилгээ,
- "Жуух бичиг"
 
Зам, тээврийн салбарын шагналаар шагнуулахаар нэр дэвшүүлж буй хүмүүсийг тодорхойлохдоо дор дурдсан материалыг бүрдүүлнэ. Үүнд:
 
-  Шагнуулахаар нэр дэвшүүлсэн тухай байгууллагын албан бичиг
-  Хамт олны эсхүл удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл
-  Ажил байдлын тодорхойлолт /бүтээлийн жагсаалтыг   хавсаргах/
-  Өмнө шагнагдсан шагналуудын хуулбар 
- Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /Нүүр хэсэг, томилсон, чөлөөлсөн хэсэг/
-  Онцгой амжилт гаргасан бол түүнийг гэрчлэх баримт бичиг, шийдвэрийн хуулбар
 
“Салбарын тэргүүний ажилтан тэмдэг, үнэмлэх, яамны “Хүндэт жуух бичиг”-ийг үрэгдүүлсэн тохиолдолд иргэний хүсэлт, тухайн шагнал олгосон шийдвэр, төлбөр төлсөн баримт зэргийг үндэслэн нөхөн олгож болно.
 

 

Зам, тээврийн  хөгжлийн яам Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн Э.Бадамсүрэн

Утас: 62263178

 

 


Мэдээ нийтлэгдсэн: 2017-07-17 10:35:12
2017 он © Зам, тээврийн хөгжлийн яам
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.