ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦАА СУНГАХ ТУХАЙ ӨРГӨДӨЛ ГАРГАХАД АНХААРАХ ЗҮЙЛ

 Төмөр замын тээврийн үйлчилгээний тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай өргөдөл гаргагч нь дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:

Нэг. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дагуу:

6 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийн хугацаа, түүнийг сунгах

6.3.Хэрэв хуульд өөрөөр заагаагүй, энэ хуулийн 13.1-д заасан нөхцөл байдал илрээгүй тохиолдолд зөвхөн зөвшөөрөл эзэмшигчийн өргөдлийг үндэслэн 3 хоногийн дотор тусгай зөвшөөрлийн хугацааг сунгана.

Хоёр. Төмөр замын тээврийн тухай хуулийн дагуу:

16.10.Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай өргөдлийг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 21 хоногийн өмнө гаргаж, эрх бүхий байгууллага тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах эсэх асуудлыг 14 хоногийн дотор шийдвэрлэнэ.

 

Гурав. Төмөр замын тээврийн үйлчилгээний тусгай зөвшөөрлийн Улсын тэмдэгтийн хураамж:

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 29.1.2, 29.1.3 дугаар заалт, 42 дугаар зүйлийн 42.4 дүгээр хэсэг, Монгол Улсын засгийн газрын 2011.06.29-ний өдрийн 199 дүгээр тогтоолын дагуу төмөр замын тээврийн үйлчилгээний тусгай зөвшөөрлийн улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тогтоосон болно:

1. төмөр замын суурь бүтэц барих, ашиглах тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад – 5000000 төгрөг,

2. төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүнийг үйлдвэрлэх, угсрах засварлах тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад – 5000000 төгрөг,

3. төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад - 16000000 төгрөг.

Тодруулга өгөх ажилтан: Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Батнасан, Утас 21-243401.


Мэдээ нийтлэгдсэн: 2018-09-19 08:08:05

2018 он © Зам, тээврийн хөгжлийн яам
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.