ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙГ ТУШААХАД АНХААРАХ ЗҮЙЛ

Улсын тэмдэгтийн хураамжийг  Зам, тээврийн хөгжлийн яамны Улсын тэмдэгтийн хураамж төвлөрүүлэх дансанд тушаана:

Улаанбаатар хотын банк: “Зам, тээврийн яам 2600074943

Төлбөрийн баримтад дараах мэдээллийг тусгана: “Компанийн нэр, утасны дугаар, компанийн регистрийн дугаар, Тусгай зөвшөөрлийн тэмдэгтийн хураамж

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 29.1.2, 29.1.3 дугаар заалт, 42 дугаар зүйлийн 42.4 дүгээр хэсэг, Монгол Улсын засгийн газрын 2011.06.29-ний өдрийн 199 дүгээр тогтоолын дагуу төмөр замын тээврийн үйлчилгээний тусгай зөвшөөрлийн улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тогтоосон болно:

1. төмөр замын суурь бүтэц барих, ашиглах тусгай зөвшөөрөл олгоход – 5’000’000 төгрөг,

2. төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүнийг үйлдвэрлэх, угсрах засварлах тусгай зөвшөөрөл олгоход – 5’000’000 төгрөг,

3. төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход - 16’000’000 төгрөг.

 

Тодруулга өгөх ажилтан: Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Батнасан, Утас 21-243401.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Мэдээ нийтлэгдсэн: 2018-09-13 09:50:00

2018 он © Зам, тээврийн хөгжлийн яам
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.