ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ДЭД САЙД Л.ХАЛТАРЫН НАМТАР
Ховд аймгийн Дарви суманд 1965 онд төрсөн. Ам бүл 5, Дээд боловсролтой.
Төгссөн сургууль:
-
1983 онд Нийслэлийн 28 дугаар дунд сургуулийг төгссөн.
-
1990 онд ОХУ-ын Санкт-Петербургийн Зам харилцааны их сургуулийг Төмөр замын ашиглалтын инженер;
-
1993 онд Удирдлагын хөгжлийн институтийг Бизнесийн менежер мэргэжлээр тус тус төгссөн;
-
1999 онд Эрхүү хотод Зам харилцааны их сургуульд докторын зэрэг хамгаалсан
Ажилласан байдал:
-
1983-1985 онд УБТЗ ХНН-ийн ажилтан;
-
1990-1992 онд УБТЗ ХНН-ийн техникумд инженер багш;
-
1992-1993 онд УБТЗ ХНН-ийн /АБТЭМА / Ачиж буулгах ангийн орлогч дарга;
-
1993-2006 онд УБТЗ ХНН-ийн Олон улсын тээвэр зуучлалын төвийн захирал;
-
2006-2015 онд УБТЗ ХНН-ийн Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга;
-
2015-2017 онд УБТЗ ХНН-ийн Хөрөнгө оруулалт, нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга;
-
2017 оноос 2018 он хүртэл УБТЗ ХНН-ийн Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч даргаар ажиллаж байсан.
Шагнагдсан байдал:
-
Монгол Улсын Засгийн газрын шагнал “Хүндэт төмөр замчин” хүндэт тэмдэг;
-
Монгол Улсын Засгийн газрын хүндэт өргөмжлөл;
-
Олон улсын бөхийн холбооны Загалмай одон;
-
Төрийн дээд шагнал “Алтан гадас одон”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”;
-
Оросын Холбооны Улсын Найрамдал одонгоор тус тус шагнуулж байсан.
Мэдээ нийтлэгдсэн: 2017-08-16 12:51:20