Зам, тээврийн хөгжлийн сайд, БНКазУлсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав

Сайд Б.Энх-Амгалан, БНКазУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.И.Кобландиныг хүлээн авч уулзаж, хоёр улсын авто тээвэр, төмөр зам, авто зам, агаарын тээврийн салбарын талаар ярилцаж хамтын ажиллагаанд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв.  

Мөн Казахстаны хил орчмын эдийн засгийн чөлөөт бүсэд тээвэр ложистикийн терминал байгуулсан туршлагыг судалж, хамтарч ажиллах, Монголын төмөр замын салбарын мэргэжилтнүүдийн мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулах саналтай байгаагаа дурдсан юм.

“Женерал Электрик” компанийн Казакстан Улсад үйлдвэрлэсэн зүтгүүрүүдийг Монголын төмөр замын салбар амжилттай ашиглаж байгаа бөгөөд тэдгээрийн засвар болон шинээр зүтгүүр худалдан авах тохиолдолд Казакстаны талтай хамтран ажиллах боломжтой гэж үзэж байгаа юм. Хоёр орны авто тээврээр зорчигч болон агаарын тээвэрлэлт нэмэгдэж байгааг талууд онцлон тэмдэглээд, удахгүй болох хоёр талын авто тээврийн ажлын хэсгийн хурлаар олон чухал асуудлыг шийдвэрлэхээр тохиролцов.

 


Мэдээ нийтлэгдсэн: 2019-03-04 17:53:53

2019 он © Зам, тээврийн хөгжлийн яам
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.