ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД

ЯНГУГИЙН СОДБААТАР

Төрсөн он, сар, өдөр:      1974.09.18

Төрсөн газар: Архангай аймгийн Цэцэрлэг хот

Боловсрол мэргэжил:  

  • 1982-1992 онд   Өвөрхангай аймгийн Хархорин сумын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
  • 1992-1997 онд ШУА-ийн харьяа Технологийн дээд сургууль /физикч-инженер, бакалавр/
  • 2002-2004 онд Удирдлагын академи /Удирдахуйн ухаан, магистр/
  • 2016 онд  Монгол Улсын Боловсролын Их Сургууль /Түүхийн ухааны доктор/

Ажлын туршлага:

  • 1997-1999 онд ШУА-ийн харьяа Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан
  • 1999-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоонд нарийн бичгийн дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2005-2008 онд Үйлдвэр худалдааны яамны сайдын зөвлөх, дэд сайд
  • 2009-2011 онд Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын дэд дарга, дарга, Улсын ерөнхий байцаагч
  • 2011-2012 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга
  • 2012-2016 Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга

2018 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байна.

Шагнал:

  • 2006 онд Худалдаа, үйлдвэрийн тэргүүний ажилтан
  • 2009 онд Алтангадас одон
  • 2010 онд Улсын хяналтын тэргүүний ажилтан

Гадаад хэл: Англи, Орос

Цахим шуудан: sodbaatar@parliament.mn, sodbaatar@mrtd.gov.mn

Цахим хуудас: http://sodbaatar.parliament.mn

 


Мэдээ нийтлэгдсэн: 2018-10-09 11:11:11

2018 он © Зам, тээврийн хөгжлийн яам
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.