Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэс нь үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд иргэний нисэхийн хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, биелэлтийг хангуулах үндсэн үүрэг хүлээж, иргэний нисэхийн салбарын хууль тогтоомж, хөгжлийн бодлогын баримт бичиг, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, төсөл, хөтөлбөрийг зохион байгуулах, зохицуулах замаар иргэний нисэхийн тогтвортой, хүртээмжтэй үйлчилгээг хангах; агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалт, агаарын харилцаа, нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг хангах, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэгдсэн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, мэргэжлийн удирдлагаар хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн үйл ажиллагаа нь зам, тээврийн хөгжлийн сайдаас иргэний нисэхийн салбарт хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэх, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах, аюулгүй байдлыг хангахад чиглэнэ. Энэ нь сайдыг иргэний нисэхийн салбарын бодлогыг хэрэгжүүлэхтэй холбогдсон шийдвэр гаргахад шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, бүх талын дэмжлэгээр хангах, салбарын эдийн засгийн өсөлтийг хангахуйц материаллаг баазыг бэхжүүлэх, аюулгүй ажиллагааг хангуулах, иргэний нисэхийн аюулгүй байдлын болон хялбаршуулах үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг зохион байгуулах, тус салбар дахь төрийн өмчийн ашиглалтыг сайжруулж, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх, салбарын үйл ажиллагаанд хамаарах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг зохицуулах, салбарын стандарт, дүрэм журам, төлөвлөгөөг боловсруулахад мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангах, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавих, салбарын техник, технологийг шинэчлэх, боловсон хүчин бэлтгэх, шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, олон улсын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, яамны удирдлага, аппарат, иргэний нисэхийн байгууллага, аж ахуйн нэгжийг мэргэжил, арга зүйн зөвлөгөө, мэдээллээр хангах, хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтийг тайлагнах замаар хэрэгжинэ.

Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, харьяа агентлаг, байгууллага байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь бусад яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллага, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь нь Сангийн яам, Батлан хамгаалах яам, иргэд, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд, холбогдох бусад яам, газрууд байна.

Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэс

Албан хаагчийн нэр

Хариуцсан чиг үүрэг /албан тушаал/

Харилцах утас

Цахим шуудан

1.    

С.Мөнхнасан

Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга

62263172

munkhnasans@mrtd.gov.mn

2.    

Ө.Мөнгөнжигүүр

Агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн

mungunjiguur@mrtd.gov.mn

3.    

Б.Жаргал

Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилт, зохицуулалт  хариуцсан мэргэжилтэн

jargal@mrtd.gov.mn

4.    

Э.Ундрах

Агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн/гэрээт ажилтан

undrakh@mrtd.gov.mn

 


Мэдээ нийтлэгдсэн: 2017-01-21 16:32:04
2017 он © Зам, тээврийн хөгжлийн яам
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.