Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар нь үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд авто тээврийн салбарын хууль тогтоомж, бодлого, төлөвлөгөө, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэг хүлээж, авто тээврийн салбарын хууль тогтоомж, хөгжлийн бодлогын баримт бичиг, төлөвлөгөө, төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, биелэлтийг хангуулах; авто үйлчилгээ, тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, бүртгэлийн үйл ажиллагааг зохион байгуулахад чиглэгдсэн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, мэргэжлийн удирдлагаар хангах; авто тээврийн салбарын тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах болон тээвэрлэлтийн болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахтай холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлтийг хангуулах; эрэлтэд нийцсэн тогтвортой, хүртээмжтэй тээвэрлэлтийн үйлчилгээг зохион байгуулахад чиглэгдсэн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, мэргэжлийн удирдлагаар хангах чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд тээвэр зохион байгуулалтын нэгж ажиллана.

Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын үйл ажиллагаа нь зам, тээврийн хөгжлийн сайдаас авто тээврийн салбарт хэрэгжүүлэх авто тээврийн салбарыг хөгжүүлэх, тээвэрлэлтийн болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, тээвэрлэлтийн үйл ажиллагааг нь хэвийн, тасралтгүй явуулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах, авто тээврийн салбарын үр ашгийг дээшлүүлэх бодлого, үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэх, иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэнэ. Энэ нь Зам, тээврийн хөгжлийн сайдыг авто тээврийн салбарын бодлогыг хэрэгжүүлэхтэй холбогдсон шийдвэр гаргахад шаардлагатай мэдээлэл, мэргэшлийн, цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, бүх талын дэмжлэгээр хангах, орон нутагт авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулахад мэргэшлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэн ажлын уялдаа холбоог хангах, улс, аймаг болон хот хоорондын тээврийн талаарх бодлого, салбарын техникийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах, авто тээврийн стандарт, норм, норматив, төлөвлөгөөг боловсруулахад дэмжлэг үзүүлэх, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавих, салбарын техник, технологийг шинэчлэх, боловсон хүчин бэлтгэх, шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, олон улсын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, яамны удирдлага, аппаратыг мэргэжил, арга зүйн зөвлөгөө, мэдээллээр хангах, хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтийг тайлагнах замаар хэрэгжинэ.

Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны төрийн нарийн бичгийн дарга, харьяа байгууллага, автотээврийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд, иргэд байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь бусад яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллага, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд, холбогдох бусад яам газрууд байна.

Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар

Албан хаагчийн нэр

Хариуцсан чиг үүрэг /албан тушаал/

Харилцах утас

Цахим шуудан

1.    

С.Батболд

Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга

62263209

batbolds@mrtd.gov.mn

2.    

Ц.Нэргүйбаатар

Автотээврийн бодлогын хэрэгжилт,  зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн

62263205

nerguibaatar@mrtd.gov.mn

3.    

П.Мөнхбат

Техникийн хяналт, тээврийн хэрэгслийн бүртгэл хариуцсан мэргэжилтэн

munkhbat.p@mrtd.gov.mn

4.    

Ш.Хавидолда

Автотээврийн логистик хариуцсан мэргэжилтэн

havidolda@mrtd.gov.mn

5.    

А.Энхболд

Тээвэрлэлтийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн

enkhbold.a@mrtd.gov.mn

6.    

С.Нансалмаа

Авто үйлчилгээ, сургалт, судалгаа, төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн

nansalmaa@mrtd.gov.mn

Тээвэр зохион байгуулалтын хэлтэс

7.    

Г.Гантулга

Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга

62263213

g_gantulga@mrtd.gov.mn

8.    

Н.Чулуунбаатар

Улс хоорондын тээвэр хариуцсан ахлах мэргэжилтэн

62263212

chuluunbaatar@mrtd.gov.mn

9.    

Ж.Нарантунгалаг

Ачаа тээвэр хариуцсан мэргэжилтэн

narantungalag@mrtd.gov.mn

10.  

П.Наранцэцэг

Нийтийн тээвэр, жуулчин тээвэр хариуцсан мэргэжилтэн

narantsetseg@mrtd.gov.mn

11.  

Т.Мягмарсүрэн

Улс хоорондын тээвэр хариуцсан мэргэжилтэн

tmyagmarsuren@mrtd.gov.mn

12.  

Э.Батсүх

Тээврийн ухаалаг систем, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн

batsukh@mrtd.gov.mn

13.  

З.Чүнсэрээ

Ачаа тээвэр хариуцсан мэргэжилтэн

chunseree@mrtd.gov.mn

 


Мэдээ нийтлэгдсэн: 2017-01-21 16:18:51
2017 он © Зам, тээврийн хөгжлийн яам
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.