Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар нь үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд төмөр зам, далай ашиглалт болон усан замын тээврийн салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэг хүлээж, төмөр замын тээврийн салбарын хууль тогтоомж, хөгжлийн бодлогын баримт бичиг, төлөвлөгөө, төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх болон төмөр замын тээврийн үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах ажлыг зохион байгуулах, зохицуулах, биелэлтийг хангуулах; төмөр замын зарим объект, үйл ажиллагаанд гэрчилгээ, зөвшөөрөл олгох, бүртгэлжүүлэх, мэдээллийн сан бий болгох, төмөр замын сүлжээг нэмэгдүүлэх, бодлогын хэрэгжилтийг зохицуулах; далай ашиглалт болон усан замын тээврийн салбарын хууль тогтоомж, хөгжлийн бодлогын баримт бичиг, төлөвлөгөө, төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, биелэлтийг хангуулах; усан замын тээврийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл олгох, бүртгэл хөтлөх, үйл ажиллагааг нь хэвийн явуулах бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд далайн ашиглалт, усан замын тээврийн нэгж ажиллана.

Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын үйл ажиллагаа нь төмөр зам, далай ашиглалт болон усан замын тээврийн үйл ажиллагааг нь хэвийн явуулах, олон улсын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг салбарын хэмжээнд зохицуулах, төмөр замын суурь бүтэц барих, засварлах, хөдлөх бүрэлдэхүүний парк шинэчлэл, дохиолол, холбооны дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, зурвас газрын ашиглалт, хамгаалалттай холбоотой үйл ажиллагааг зохион байгуулан хөгжүүлэхэд чиглэгдэнэ. Энэ нь зам, тээврийн хөгжлийн сайдыг төмөр зам, далайн болон усан замын тээврийн салбарын бодлогыг хэрэгжүүлэхтэй холбогдсон шийдвэр гаргахад шаардлагатай мэдээлэл, мэргэшлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, бүх талын дэмжлэгээр хангах, салбарын эдийн засгийн өсөлтийг хангахуйц материаллаг баазыг бэхжүүлэх, зарим объект, үйл ажиллагааг гэрчилгээжүүлэх, төмөр замын тээврийн салбар дахь төрийн өмчийн ашиглалтыг сайжруулж, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх, салбарын техник, технологийг шинэчлэх, боловсон хүчин бэлтгэх, шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэх, олон улсын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, салбарын байгууллага, аж ахуйн нэгж, яамны удирдлага, аппаратыг мэргэжил, арга зүйн зөвлөгөө, мэдээллээр хангах, хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтийг тайлагнах замаар хэрэгжинэ.

Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, салбарын байгууллага, аж ахуйн нэгж, нутгийн захиргааны байгууллага, иргэд байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллага, бусад хэрэглэгч, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, Гадаад харилцааны яам, Хүнс хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд байна.

Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар

Албан хаагчийн нэр

Хариуцсан чиг үүрэг /албан тушаал/

Харилцах утас

Цахим шуудан

1.    

Б.Артур

Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга

62263183

artur@mrtd.gov.mn

2.    

Б.Лхагвасүрэн

Төмөр замын зам хариуцсан ахлах мэргэжилтэн

 

 

 

 

 

 

62263211

lkhagvasuren@mrtd.gov.mn

3.    

Б.Идэр

Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн хариуцсан мэргэжилтэн

ider@mrtd.gov.mn

4.    

Ж.Болдхүү

Төмөр замын барилгын технологи хариуцсан мэргэжилтэн

boldkhuu@mrtd.gov.mn

5.    

Г.Баттуяа

Төмөр замын дохиолол, холбоо, эрчим хүч, ус хангамж хариуцсан  мэргэжилтэн

battuya@mrtd.gov.mn

6.    

С.Мөнхбаяр

Төмөр замын зураг төсөл, хиймэл байгууламж хариуцсан мэргэжилтэн

munkhbayar.s@mrtd.gov.mn

7.    

Т.Энхбаатар

Төмөр замын зурвас газар, байгаль орчин хариуцсан мэргэжилтэн

enkhbaatar@mrtd.gov.mn

8.    

Б.Эрдэнэзаяа

Төмөр замын төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн

 

erdenezaya@mrtd.gov.mn

9.    

Б.Хулан

Төмөр замын тээвэр зохион байгуулалт хариуцсан ахлах  мэргэжилтэн

khulan@mrtd.gov.mn

10.  

Д.Жавхлан

Төмөр замын тарифын эдийн засагч

javkhlan.do@mrtd.gov.mn

11.  

Ц.Цэнгэлмаа

Төмөр замын төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн

tsengelmaa@mrtd.gov.mn

12.  

А.Анар

Төмөр замын тээвэр зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн

anar@mrtd.gov.mn

13.  

Т.Мөнхцэцэг

Хөдлөх бүрэлдэхүүн хариуцсан ахлах мэргэжилтэн

245960

munkhtsetseg@mrtd.gov.mn

14.  

Б.Энх-Өлзий

Төмөр замын тусгай зөвшөөрөл,  гэрчилгээ хариуцсан мэргэжилтэн

enkhulzii@mrtd.gov.mn   

Далай ашиглалт, усан замын тээврийн хэлтэс

15.  

Д.Ганбаатар

Дотоодын усан замын тээвэр хариуцсан мэргэжилтэн

62263186

ganbaatar@mrtd.gov.mn

16.  

Б.Нарантунгалаг

Далайн тээвэр, боомт ашиглалт хариуцсан мэргэжилтэн

narantungalag.b@mrtd.gov.mn

 


Мэдээ нийтлэгдсэн: 2017-01-21 16:16:47
2017 он © Зам, тээврийн хөгжлийн яам
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.