Баян-Өлгий, Ховд аймагт хяналт, шалгалтын ажлыг хийж гүйцэтгэлээ

 

Зам, тээврийн хөгжлийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хамтран ажиллах төлөвлөгөөг үндэслэн Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 38-07-003/08 дугаартай удирдамжийн дагуу Баян-Өлгий, Ховд аймгийн Автотээврийн төвүүд, улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч “Цэнгэл транс” ХХК, “Байшинт ямаан ус” ХХК, “Зорчигч тээвэр Ховд” ХХК-ийн үйл ажиллагаанд Төрийн хяналт шалгалтын тухай, Зөрчлийн тухай, Автотээврийн тухай хуулиуд болон түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас гаргасан дүрэм, журам, стандартын мөрдөлтөд хяналт шалгалт, автоүйлчилгээний “Аумин” ХХК-д зөвлөн туслах үйлчилгээг 2018.04.02-04.07-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэсэн.

Шалгалтаар дээрх аж ахуйн нэгжийн эрсдлийг МХЕГ-ын даргын баталсан “Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг эрхлэх үйл ажиллагааг шалгах” № 5.20, “Нийтийн тээврийн үйлчилгээний байгууллагыг шалгах” № 5.21, “Авто тээврийн хэрэгслийн засвар, үйлчилгээний үйл ажиллагааг шалгах” № 5.33 кодтой хяналтын хуудсуудаар шалган үнэлж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн байна.


Мэдээ нийтлэгдсэн: 2018-04-29 12:25:36

2018 он © Зам, тээврийн хөгжлийн яам
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.