Автотээврийн хэрэгслийн ашиглалтын байдалд тандалт судалгаа хийж байна

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан удирдамжийн дагуу 2018.04.18-ны өдрөөс эхлэн 2018 оны 05 дугаар сарын 07-ны хооронд аймаг, хотын доторх нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч(такси үйлчилгээнээс бусад) байгууллагуудын автотээврийн хэрэгслийн ашиглалтын байдалд тандалт судалгаа хийж байна.

Судалгааны зорилго нь аж ахуйн нэгжүүд “Автотээврийн хэрэгслийн техникийн үйлчилгээ засварын тогтолцоо, тодорхойлолт” MNS 4601:2011 стандартад заасан техникийн оношлогоо үйлчилгээг хэрхэн гүйцэтгэж, автотээврийн хэрэгслийн ашиглалтын хугацаанд техникийн бүрэн бүтэн байдал, найдварт ажиллагааг хангахад чиглэгдсэн техникийн ба зохион байгуулалтын арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлж байгааг тодорхойлоход оршино.


Мэдээ нийтлэгдсэн: 2018-05-02 15:36:24

2018 он © Зам, тээврийн хөгжлийн яам
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.