Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “МТЗ” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцаж чиглэл өглөө

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Монголын төмөр зам” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлаар чиглэл өглөө.

 “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Цэнгэл “Компанийн үндсэн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн үйл явц, тээвэрлэлтийн үйл ажиллагаа, хөдлөх бүрэлдэхүүн, машин механизмуудын танилцуулга, өнгөрсөн оны орлого зардлын тайлан, ирэх онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө зэргийг дэлгэрэнгүй танилцуулав.

Зам, тээврийн хөгжлийн сайд “МТЗ” ТӨХК-ийн хийж бүтээсэн ажлуудын талаар сонсож танилцлаа. 2018 онд тус компани 1,5 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан үзүүлэлттэй байна. Хамгийн гол нь “МТЗ” ТӨХК хөгжлийн мастер төлөвлөгөөг сайн гаргах, төмөр замынхаа уртыг нэмэгдүүлэх бодлогоо тодорхойлох, харьяа яам болон төр засгаар дэмжүүлэх, улс төрийн ямар шийдвэр гаргуулах асуудлаа маш тодорхой гаргахыг үүрэг болгоод ЗТХЯ-ны шаардаж, дэмжиж ажиллахаа илэрхийлэв.  

 

 

Мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг урагшлуулах, тулгамдаж буй асуудлыг ойрын үед Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх, бусад холбогдох байгууллагуудтай уялдаа холбоотой эрчимтэй ажиллахыг үүрэг болгов. Тус компанийн хариуцан ажиллаж буй бусад төмөр замын болон тээвэр ложистикийн төслүүдтэй танилцаж, үүрэг чиглэл өгөв.


Мэдээ нийтлэгдсэн: 2019-02-19 12:21:22

2019 он © Зам, тээврийн хөгжлийн яам
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.