ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 2018 ОНЫ ШИЛДЭГ НЭГЖЭЭР "ЧИНГИС ХААН" ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ ШАЛГАРЛАА
 
“Чингис Хаан” Олон улсын нисэх буудал нь 2018 онд Улсын төсөвт нийт 11,9 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлэн, 33,3 тэрбум төгрөгийн борлуулалт хийж орлогын төлөвлөгөөг 5,4 тэрбум төгрөгөөр буюу 19,4 хувиар давуулан биелүүлж ажилласан бөгөөд Улсын хэмжээнд “Шилдэг шимтгэл төлөгч аж, ахуй нэгж байгууллага”-аар шалгарсан.
 
 
2017 онд тус нисэх буудал нь 1.200.000 дахь зорчигчоо хүлээн авч байсан бол, шинэ оны босгон дээр буюу 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1.400.000 дахь зорчигчоо хүлээн авсан түүхэн үйл явдал боллоо.
 
 
 

Мэдээ нийтлэгдсэн: 2019-01-09 10:35:21

2019 он © Зам, тээврийн хөгжлийн яам
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.